“Оймсны” дуулианыг үргэлжлүүлэх ажлын хэсэг байгуулагдав

Хуучирсан мэдээ: 2019.08.05-нд нийтлэгдсэн

“Оймсны” дуулианыг үргэлжлүүлэх ажлын хэсэг байгуулагдав

“Оймсны” дуулианыг үргэлжлүүлэх ажлын хэсэг байгуулагдав

УИХ-ын даргын захирамжаар гишүүд, хуулийн байгууллагын удирдлагаас бүрдсэн нэгэн ажлын хэсэг Баасан гаригт /2019.08.02/ байгуулагджээ. Ажлын хэсэг гол зорилго нь МХЕГ-ын газрын дарга асан шиг “оймсны” хэрэг хэр олон байгааг шалгах гэхэд болно. АТГ бичлэг цацсанаас хойш нийгэмд маш их бухимдал, талцал дагуулаад байгаа бөгөөд түүн дээр улс төрийн тоглолт хийхээр МАН төлөвлөж байна. Учир нь хөөн хэлэлцэх хугацаа, ял завших боломжийг МАН өөрсдөө эрх барьж байх үедээ бий болгосон.

Харин одоо өөрсдийнхөө баталсан хуулийн алдааг засахын тулд нийгэмд бичлэг цацаж, бухимдал үүсгэснийхээ дараа гэнэт хууль өөрчилсөн болж, “сайн” хүний дүр эсгэх гэж байна гэж улс төрийн хүрээнд яригдаж эхлэв.

Ингэж дүгнэхийн учир нь АТГ 2019 оны эхний хагас жилд хийсэн ажлаа саяхан тайлагнасан. Ингэхдээ  хуульд заасан харьяаллын 984 үйлдэлтэй, 283 холбогдогчтой, 834 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 78 буюу 9.4 хувийг шүүхэд шилжүүлэх саналтай, 308 буюу 36.9 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтай, 51 буюу 6.1 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 11 хэргийг нэгтгэн шалгаж, 2 хэргийг түдгэлзүүлж, одоо 384 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 335 хэрэг, мөрдөн байцаалтын 49 хэрэг байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн шийдвэрлэлт 53.7 хувьтай байна гэж мэдэгдсэн. Тэгвэл яагаад заавал хоёрхон бичлэг цацах болов. Ялангуяа хэрэг нь шийдэгдээд, хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаад өнгөрсөн хэргийн бичлэг цацсан нь “оймсны” дуулиан зүгээр ч нэг цацагдаагүй бололтой.  УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг цаашид АТГ-тай “хамтран”  хэдэн “оймсны” бичлэг цацах бол…

Эсвэл энэ нь “том” үйл явдал, ирэх намрын том улс төрийн эхлэл болов уу гэж хардмаар. Ажлын хэсгийг төрөөс авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд баримталж буй ялын бодлого, хөөн хэлэлцэх хугацаа, эрүүгийн хариуцлагын үр нөлөө, холбогдох хууль тогтоомжийн хийдэл, зөрчил болон хуулийн хэрэглээний нөхцөл байдлыг судалж, ял завшуулахгүй байх, хариуцлагыг чангатгах талаар санал, дүгнэлт гаргах үүрэгтэй гэж тодотгожээ.

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар ахлах бөгөөд гишүүдээр нь УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Пүрэвдорж, Н.Оюундарь, Ж.Батзандан нар ажиллах юм байна.

Түүнээс гадна ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах дэд ажлын хэсэг байгуулсан бөгөөд бүрэлдэхүүнд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн, Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, АТГ-ын дарга З.Дашдаваа, Хууль зүйн байнгын хорооны зөвлөх Ж.Сүхбаатар, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайхан, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нар багтжээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж