О.Дөлгөөнийг дурсч, 17 дугаартай 1000 зул өргөжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.04-нд нийтлэгдсэн

О.Дөлгөөнийг дурсч, 17 дугаартай 1000 зул өргөжээ

О.Дөлгөөнийг дурсч, 17 дугаартай 1000 зул өргөжээ

Сагсан бөмбөгийн спортын мастер, шигшээ багийн тоглогч агсан О.Дөлгөөний сүүлчийн замыг гэрэлтүүлж, түүнийг дурсан санах зул өргөх ёслол өчигдөр /2019.08.03/ орой 20.00 цагт Сүхбаатарын талбайд боллоо.

Зул өргөх ёслолд талийгаачийн төрөл төрөгсөд, дасгалжуулагч, найз нөхөд, шигшээ багийн тоглогчид болон багийн нөхөд нь хүрэлцэн ирж, 1000 зул өргөжээ. Энэ үеэр талийгаачийн тоглогчийн 17 дугаартай зул эгнүүлэн өрж, хүндэтгэл үзүүлсэн байна. Спортын мастер О.Дөлгөөнийг эцсийн замд үдэх ёслолыг Монголд наймдугаар сарын 12-ны 5.30-9.00 цагт “Этүгэн” их сургууль дээр болно.

Монголын сагсан бөмбөгийн холбооны “Оюутны-Лиг”-ийн 2018-2019 улиралын “Үнэ Цэнэтэй Тоглогч” Очбадрахын Дөлгөөний дайчин тоглолтыг дурсан санаж, үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг О.Дөлгөөний нэрэмжит болгохоор шийдвэрлэснийг тус холбооны тэргүүн О.Тэнүүн мэдэгдсэн байна. Монголын сагсан бөмбөгийн ирээдүй тамирчин О.Дөлгөөн нь удаан хугацаанд өвчинтэйгээ тэмцсээр, долдугаар сарын 28-нд хорвоог харамсалтайгаар орхин одсон билээ.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, багийн дасгалжуулагч, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж