Хонконгийн жагсагчид цагдаагийн газар руу дайрчээ | News.MN

Хонконгийн жагсагчид цагдаагийн газар руу дайрчээ

Хонконгийн жагсагчид цагдаагийн газар руу дайрчээ

Хонконгийн жагсагчид цагдаагийн газар руу дайрчээ

Хонконгийн нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал ес дэх долоо хоногтоо үргэлжилж байна. “Associated Press” агентлагийн мэдээлснээр жагсагчид нулимс асгаруулагч хий цацсан цагдаа нарын эсрэг хүчтэй эсэргүүцэл үзүүлж, цагдаагийн газар руу чулуу тоосго шидэх зэргээр дайрчээ. Сүүлийн хоёр долоо хоногийн турш цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарч буй нь энэ.

Үүний зэрэгцээ хар өнгийн хувцсаар жигдэрсэн олон арван мянган жагсагчид Викториа усан онгоцны зогсоол руу Хятадын далбааг шидэн эсэргүүцлээ илэрхийлжээ.

Хонконг нь 1997 онд Их Британийн колоничлолоос гарч, Хятадын мэдэлд эргэн ирэх үед капиталист системээ хадгалж үлдэхийг нь зөвшөөрчээ. Улмаар Хятадаас томилсон зөвлөлөөс Хонконгийн удирдлагыг сонгож эхэлсэн ба ингэхдээ ирээдүйд ардчилсан сонгууль явуулах эрхийг нь баталсан аж. Хонконгийн хувьд нэг улс хоёр системийн дор Хятадын хяналтад байгаа ч 2047 онд бодлогын хугацаа дуусах аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хонконгийн удирдлагууд сэжигтэнг Бээжинд шилжүүлэх хуулийг санаачилсан нь олон нийтийг хамарсан эсэргүүцлийг өдөөсөн юм. Улмаар хуулийг цуцалсан боловч жагсагчид Хонконгийн удирдлагыг огцруулах, иргэдийн эсрэг хүч хэрэглэсэн хэргийг шалгахыг шаардан жагсаж байна.

Эх сурвалж: NPR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ardchilsan hurliizuud haachibaa... 2019-08-04 59.153.112.50

nogoo hvnii erhiin aguu hamgaalagch ardchilsan gamgiin svnsvvd haachibaa..oros geheer oriolood 20-30 aarai orood irdeg dee.hyatad geheer duugardagui muu tsustai sanaa muu zoliguud shuu..

Avatar

зочин 2019-08-04 203.91.115.40

жагсагчид ч хятадын талын нөхдүүд байха аа ингэж хэт үймээн дэгдээж өгөөд хятадууд армиа оруулж нэгмөсөн нам дарна даа тэгэхээр энэ жагсаалыг зохион байгуулагчид эх газрын хятадууд өөрсдөө байх

Avatar

Bold o 2019-08-04 121.163.70.184

Hyatad hun hyatadaa niileh durgui hyatadaas tuurga tusgaar amidarna gej temtsej bn daa …

Avatar

иргэн 2019-08-04 202.179.27.50

Нийгмийн Идэвхитэй Ард түмэн ондоо юм өө манайхан бол Унтаа Ард түмэн, Сөнөж мөхдөг тавилантай

Avatar

Zuv 2019-08-04 202.126.89.220

Zuv

Avatar

Зочин 2019-08-04 202.179.24.31

Ingej baij hyatadiin ardiin chuluuluh armid balbuulah ni de erguu tsusnuud…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж