Хонконгийн жагсагчид цагдаагийн газар руу дайрчээ

Хуучирсан мэдээ: 2019.08.04-нд нийтлэгдсэн

Хонконгийн жагсагчид цагдаагийн газар руу дайрчээ

Хонконгийн жагсагчид цагдаагийн газар руу дайрчээ

Хонконгийн нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал ес дэх долоо хоногтоо үргэлжилж байна. “Associated Press” агентлагийн мэдээлснээр жагсагчид нулимс асгаруулагч хий цацсан цагдаа нарын эсрэг хүчтэй эсэргүүцэл үзүүлж, цагдаагийн газар руу чулуу тоосго шидэх зэргээр дайрчээ. Сүүлийн хоёр долоо хоногийн турш цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарч буй нь энэ.

Үүний зэрэгцээ хар өнгийн хувцсаар жигдэрсэн олон арван мянган жагсагчид Викториа усан онгоцны зогсоол руу Хятадын далбааг шидэн эсэргүүцлээ илэрхийлжээ.

Хонконг нь 1997 онд Их Британийн колоничлолоос гарч, Хятадын мэдэлд эргэн ирэх үед капиталист системээ хадгалж үлдэхийг нь зөвшөөрчээ. Улмаар Хятадаас томилсон зөвлөлөөс Хонконгийн удирдлагыг сонгож эхэлсэн ба ингэхдээ ирээдүйд ардчилсан сонгууль явуулах эрхийг нь баталсан аж. Хонконгийн хувьд нэг улс хоёр системийн дор Хятадын хяналтад байгаа ч 2047 онд бодлогын хугацаа дуусах аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хонконгийн удирдлагууд сэжигтэнг Бээжинд шилжүүлэх хуулийг санаачилсан нь олон нийтийг хамарсан эсэргүүцлийг өдөөсөн юм. Улмаар хуулийг цуцалсан боловч жагсагчид Хонконгийн удирдлагыг огцруулах, иргэдийн эсрэг хүч хэрэглэсэн хэргийг шалгахыг шаардан жагсаж байна.

Эх сурвалж: NPR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж