“Альтернатив” Отгоо пянзны баяр хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.08.04-нд нийтлэгдсэн

“Альтернатив” Отгоо пянзны баяр хийнэ

“Альтернатив” Отгоо пянзны баяр хийнэ

“Альтернатив” Отгоо нэрээрээ олонд танигдсан дуучин Х.Отгончимэг анхны бие даасан пянзны баяраа энэ сарын 17-нд “Vinyl lounge”-д хийх гэж байна. Тэрбээр хэсэг хугацаанд уран бүтээлээ түр завсарлан, дөрвөн хүүхдийн ээж болоод амжсан одонтой ээжүүдийн нэг билээ. Тэгвэл дуучин бүсгүй 2019 оноос уран бүтээлдээ эргэн ирж, анхны бие даасан пянз гарган фенүүддээ бэлэг барих нь ээ.

"Заримдаа”, “Нэгэн залуу”, “Чамайг би хайрласаар” зэрэг олон уран бүтээлээрээ залуусыг байлдан дагуулсан “Альтернатив” Отгоогийн шинэ пянзанд сонсогчдын сайн мэдэх хит дуунуудаа шинэ найруулга дуугаралттайгаар оруулахаас гадна орчин үеийн хэв маягтай цоо шинэ уран бүтээлүүд нь багтах юм байна.

Дуучин Отгоо сүүлд шинэ пянзандаа багтсан "Гүзээлзгэний амьдрал" хэмээх цоо шинэхэн уран бүтээлээ “Лемонс” хамтлагийн залуустай хамтран дуулсан нь FM, радиогоор дамжин сонсогчдын сонорт хүрч эхэлжээ. Рок поп урлагийн эмэгтэй уран бүтээлчдийн хамаг анхны бие даасан уран бүтээлийн пянз ирэх долоо хоногоос сонсогчдын гар дээр очих гэнэ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж