Ма Дун Сог Холливудын алдартнуудтай зургаа авхуулав

Хуучирсан мэдээ: 2019.08.04-нд нийтлэгдсэн

Ма Дун Сог Холливудын алдартнуудтай зургаа авхуулав

Ма Дун Сог Холливудын алдартнуудтай зургаа авхуулав

Өмнөд Солонгосын жүжигчин Ма Дун Сог АНУ-ын “Marvel” студийн шинэ цуврал “The Eternals”-д дүр бүтээхээр болсон билээ. Тэгвэл тэрбээр Холливудын алдартнууд болох Анжелина Жоли, Сельма Хейк, Ричард Мадде, Кумайл Нанжиани нартай хамт АНУ-ын Сан Диего дахь Комик Конд зургаа авахуулжээ.

Комикоос сэдэвлэсэн шинэ цувралын зураг авалт энэ сарын дундаас эхэлж, ирэх оны нэгдүгээр сард дуусахаар төлөвлөжээ.  Цувралын найруулагчаар Зао Клое ажиллаж байна.

Өдгөө 48 настай Ма Дун Сог “Бусанд хүрэх галт тэрэг” киногоор олон улсад алдаршсан юм. Кино хит болсны дараа түүнд “Marvel” студийн зүгээс хамтран ажиллах санал тавьсан байв.

“The Eternals” номыг АНУ-ын зохиолч Жэк Кирби 1976 онд бүтээжээ.

Эх сурвалж: Soompi

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж