Энэтхэгээс жуулчдыг халдлагад өртөхөөс сэрэмжлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.04-нд нийтлэгдсэн

Энэтхэгээс жуулчдыг халдлагад өртөхөөс сэрэмжлүүлжээ

Энэтхэгээс жуулчдыг халдлагад өртөхөөс сэрэмжлүүлжээ

Энэтхэгийн албаныхан жуулчид болон мөргөлчдийг тус улсын эзэмшлийн Кашмир бүс нутгийг орхин гарах эсвэл террорист халдлагад өртөхөөс сэрэмжлэхийг анхааруулжээ. Өдгөө хинди шашинтнууд Кашмир дахь Амарнат сүмд мөргөл үйлдэхээр олноороо зорин ирэх болсон аж. Хинди шашинтнуудын 45 хоногийн мөргөлд өнгөрсөн долдугаар сард эхэлсэн ба 300 мянга гаруй хүн сүмийг зорин иржээ.

Албаныхны мэдээлснээр Пакистаны зэвсэгт дайчид Кашмир бүс нутагт мөргөлчид болон жуулчдын эсрэг халдлага үйлдэхээр төлөвлөж байх өндөр магадлалтай гэнэ. Засгийн газрын анхааруулгын дагуу 20 мянган мөргөлч, 200 мянган ажилчин Кашмир бүс нутгийг орхин гарсан байна. Түүнчлэн 10 мянган цэрэг, цагдаагийн нэмэлт хүчийг тус бүс нутаг байршуулжээ.

Энэтхэгийн засгийн газраас хоёр орны хилийн маргаантай Кашмир бүс нутаг дахь зэвсэгт дайчдыг Пакистаны тал дэмжин санхүүжүүлдэг гэж буруутгадаг байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж