“Харанга” хамтлагийн 30 жил ойн тоглолт товлогджээ

Хуучирсан мэдээ: 2019.08.04-нд нийтлэгдсэн

“Харанга” хамтлагийн 30 жил ойн тоглолт товлогджээ

“Харанга” хамтлагийн 30 жил ойн тоглолт товлогджээ

Монголын рок попын домог "Харанга" хамтлаг 30 жилийн ойн тоглолтын товоо зарлажээ. Тэд 30 жилийн тоглолтоо аравдугаар сарын 19-нд “Буянт-Ухаа” спортын ордонд хийхээр товлосон байна.

“Харанга” хамтлаг 30 жилийн ойдоо зориулж "Эрин зууны хөг” /1997/, “Best of Haranga” /1997/, “Бодлын тэнгис” /2000/, “Ертөнцийн өнгө” /2003/ цомгуудаа дахин хэвлүүлэхээр болжээ. Мөн цоо шинэ цомгоо худалдаанд гарахад бэлэн болсон байна. Шинэ цомогт багтсан шинэ дууныхаа нэгийг “Харанга” хамтлаг саяхан болсон “Никитон” хамтлагийн 25 жилийн ойн тоглолтод зориулан дуулсан. Яруу найрагч Л.Өлзийтөгсийн 2012 онд бичиж байсан “Шүлэгч” шүлэг “Харанга”-ын энэхүү шинэ бүтээлийн нэг хэсэг болсныг онцлоход таатай байна. Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат эл шүлгэнд аялгуу зориулжээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж