“Сибирийн түймэр Увс аймгийн Тариалан суманд орж ирээгүй”

Хуучирсан мэдээ: 2019.08.04-нд нийтлэгдсэн

“Сибирийн түймэр Увс аймгийн Тариалан суманд орж ирээгүй”

“Сибирийн түймэр Увс аймгийн Тариалан суманд орж ирээгүй”

Сибирийн ойд гарч буй гал түймрийн утаа өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотыг бүрхэж, Онцгой байдлын ерөнхий газраас гал түймэртэй холбоотой мэдээлэл хийсэн. Энэ үеэр баруун хойноос салхины чиглэлийн дагуу Эрхүү, Байгаль нуураар дамжин түймрийн утаа ажиглагдаж байгаа гэдгийг албаныхан хэлсэн билээ.

Тэгвэл өчигдрөөс /2019.08.04/ “Сибирийн ойд гарч буй гал түймэр Увс аймгийн Тариалан сум нутаг дэвсгэрт орж ирлээ” гэх бичлэг, мэдээлэл сошиалд цацагдах болсон юм. Энэ мэдээллийг тодруулахаар тус сумын бэлчээр, газар тариалан хариуцсан мэргэжилтэнтэй утсаар холбогдлоо.

Тариалан сумын бэлчээр, газар тариалан хариуцсан мэргэжилтэн Т.Майтай “Өнөөдрийн байдлаар Увс аймгийн Тариалан суманд гал түймэр гарсан гэх мэдээлэл бүртгэгдээгүй, ямар нэгэн дуудлага ирээгүй байна. ОХУ-ын хил залгаа Увс аймгийн Түргэн, Давст, Сагил, Бөхмөрөн гэсэн сумууд бий. Эдгээр сумын нутаг дэвсгэрт Сибирийн ойн түймэр орж ирсэн гэх мэдээлэл ирээгүй. Харин өнгөрсөн долоо хоногт Сибирийн ойн түймрийн утаа аймгийн хэмжээнд бүрхсэн. Тэр үеэр ойр хавийн 500 метрийн зайнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, битүү утаа бүрхсэн. Энэ долоо хоногоос утаа ажиглагдах нь багассан” гэв.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж