Барилга хот байгуулалтын яамны захиалгаар “Буянт-Ухаа 2 хорооллын хоёрдугаар ээлжийн 972 айлын орон сууцын 18 барилгын гадна инженерийн шугам сүлжээний, дэд бүтцийн ажил”-ын үргэлжлэл болох ф473мм хоолойн сувагчлал шинээр болон хуучин ф219мм шугам хоолойн буулгалтын ажлыг өнөөдөр /2018.08.04/ 01.00 цагаас маргаашийн 06.00 цаг хүртэл хийж гүйцэтгэнэ. Иймд дээрх хугацаанд тухайн авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний ХО:9 “Био комбинат – Сонсголон – 5 шар”, ХО:7 “Туул тосгон – Био комбинат – 120 мянгат”, Ч:7 “Нисэх – МУБИС – Ард кино театр”, Ч:9 “Нисэх – Нарны гүүр – Тэнгис кино театр – Хүнсний 4 дэлгүүр”, Ч:15 “Нисэх – Сонсголон – 5шар – 3-р эмнэлэг” чиглэлүүдийн замналд түр хугацаагаар дараах өөрчлөлтүүд орж байна.
Дээрх ажилтай холбогдуулан 2019 оны наймдугаар сарын 04-ний өдөр Ч:68 “Буянт-Ухаа 2 хороолол -Нисэх”, ШҮ:2 “Нисэх – МУБИС-Ард кино театр” чиглэлүүд түр зогсох аж.
А.СҮРЭН