Орост 600 гаруй хүнийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.04-нд нийтлэгдсэн

Орост 600 гаруй хүнийг баривчилжээ

Орост 600 гаруй хүнийг баривчилжээ

ОХУ-ын Москва хотноо зөвшөөрөлгүй жагсаал, цуглаан хийсэн 600 гаруй хүнийг баривчилсныг мэдээлжээ. Жагсаалыг орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн сөрөг хүчний хэсэг улстөрчид эхлүүлсэн аж. Нийтдээ 1500 гаруй хүн оролцсон жагсаалыг тэргүүлэгч идэвхтэн Любовь Соболыг цагдаа нар хамгийн эхэнд баривчилсан гэж эх сурвалжууд мэдээлжээ. Харин ОХУ-ын албаныхан жасгаалд 350 хүн оролцож, 30 орчим хүнийг л баривчилсан гэж мэдэгдсэн байна. Цагдаа нар жагсагчдыг баривчлахдаа бамбайгаа ашигласнаар багагүй үймээн гарчээ. Жагсаалыг албадан тараах үеэр цагдаагийн нэг офицер гэмтсэн гэж “TASS”  агентлаг мэдээлжээ.

Баривчлагдсан хүмүүсийн дунд орон нутгийн сонгуульд нэр дэвшигч Александр Свидерский байжээ. Тэрбээр баривчилгааны үеэр бөөрөндөө өшиглүүлсэн гэж мэдэгджээ.

ОХУ-д өнгөрсөн долоо хоногт жагсаал цуглааны үеэр 1000 гаруй хүнийг баривчилсан нь сүүлийн хэдэн жилд болоогүй баривчилгаа гэж ажиглагчид дүгнэжээ. Москва хотын удирдлагыг сонгох есдүгээр сарын 8-ны сонгуульд сөрөг хүчний нэр дэвшигчдийг оролцохыг сонгуулийн хорооноос хориглосон аж. Тэднийг нэр дэвшихийн тулд олон хүнээс гарын үсэг цуглуулах ёстой гэж мэдэгджээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж