Техаст 21 настай эрэгтэй 20 хүнийг хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.04-нд нийтлэгдсэн

Техаст 21 настай эрэгтэй 20 хүнийг хөнөөжээ

Техаст 21 настай эрэгтэй 20 хүнийг хөнөөжээ

АНУ-ын Техас муж улсын Эль Пасо хотноо зэвсэгт этгээд гал нээснээс 20 хүн амь үрэгдэж 26 хүн гэмтэж бэртжээ. Шархтсан хүмүүс олон буйгаас цус сэлбэх нөөц хүрэлцэхгүй байгааг хотын эмнэлгийн албаныхан мэдэгджээ.

Зэвсэгт халдлага АНУ болон Мексикийн хилээс холгүй орших “Walmart” дэлгүүрт болсон байна. Хэрэгт сэжиглэн 21 настай эрэгтэйг хотоос 1046 км зайтай орших Аллен хотоос саатуулжээ. АНУ-ын хэвлэлүүдэд сэжигтнийг Патрик Крусиус хэмээн нэрлэсэн байна. Дэлгүүрийн хяналтын камерт бичигдсэнээр хар цамцтай, чихэвч зүүсэн эрэгтэй урт  буугаар гал нээжээ.

Хохирогчдын талаарх мэдээлэл хараахан гараагүй байгаа ч Мексикийн ерөнхийлөгчийн мэдэгдсэнээр тус улсын гурван иргэн амь үрэгдэж, зургаан хүн гэмтэж бэртсэн гэж “Reuters” мэдээлжээ.

Техас муж улсын захирагч Грег Абботт энэ нь Техасын түүхэн дэх цуст өдрүүд байлаа хэмээн мэдэгдсэн юм. Энэ халдлага долоо хүрэхгүй хоногийн өмнө Калифорни муж улсын хоолны фестивалийн үеэр өсвөр насны хүү гал нээж гурван хүнийг хохироосон байв.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж