Замын цагдаагийн гүүрэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай байна | News.MN

Замын цагдаагийн гүүрэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2019.08.04-нд нийтлэгдсэн

Замын цагдаагийн гүүрэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай байна

Замын цагдаагийн гүүрэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай байна

Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарц барих ажлын явц шахуу төлөвлөгөөтэйгөөр хийж байгаа гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн юм. Үндсэн гүүрийн хөдөлгөөнийг наймдугаар сарын 25-нд нээхийг хотын удирдлагууд үүрэг болгожээ.

Олимпийн гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетон гүүр, үндсэн гүүрийг Нарны замтай холбох нийт 1170 метрийн урт гүүр ба налуу замуудын нийт ажлын явц 72 хувьтай байна. Үндсэн гүүрийн ажлын явц 90 хувьтай гүүрэн гарцын ажил үргэлжилж байгааг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

“Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарц барих” төсөл нь Улаанбаатар хотыг хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Төмөр замтай огтлолцсон зам, уулзварт томоохон төсөл юм.

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй уг төслийн
бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр “Хятадын Төмөр замын 20-р товчоо корпораци” ажиллаж байгаа бөгөөд Хятад, Монголын 300 гаруй инженер техникийн ажилчид есдүгээр сард үндсэн гүүр, B, C рампын хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-04 202.9.43.101

Энэ жилдээ амжихгүй байхаа

Avatar

davaa 2019-08-04 66.181.161.11

olon ym hutsalgui zamiin trast taarsan modun biluu ter barilgaa buulgaach

Avatar

Зочин 2019-08-04 202.126.89.122

MAN-iin zahirgaadagah uvchin Ene zaluu gvn gvnzgii uvlugdsun bna.

Avatar

Иргэн 2019-08-04 202.9.43.81

Хотын дарга Амарсайхан бил үү тэр нөхрийн захиргаадаж омогдож, занаж сүрдүүлж байхыг харсан. Яасан шаардлага өндөртэй мундаг дарга вэ гэж би л лав хэлэхгүй. Энэ ажил бол чанар нь хэдэн зуун жилээр хэмжигдэх том байгуулалт болохоор нэг сарын наана цааныг эс тооцон гол нь чанарыг анхаарах шаардлагатай. Мөн энэнээс илүү тулгамдсан олон ажлууд дээр энэ нөхөр хэрхэн санаачлагатай ажиллаж юу гийгүүлээд байгаа нь харагдахгүй л байгаа шүү.

Avatar

Төртэй ард түмэн байх юмсан 2019-08-04 66.181.161.62

ЯМАР СОНИН ЮМ БЭ ХОТЫН ДАРГА ҮҮРЭГ ӨГСӨН ГЭСЭН БАЙНА, ОЙГОХГҮЙ БАЙНА,
ТУХАЙН КОМПАНИ ХЭЗЭЭ ЯМАР ХУГАЦААНД ХИЙХ ТАЛААР ГЭРЭЭ БАЙГУУЛСАН БАЙГАА ТҮҮНИЙГЭЭ Л ДАГАЖ МӨРДӨНӨ, ТҮҮНЭЭС ДАРГА ИРЖ ҮҮРЭГ ӨГДӨГГҮЙ, ЗҮГЭЭР АЖИЛ БАЙДАЛТАЙ НЬ ТАНИЛЦАЖ БОЛ БОЛНО.

Avatar

Зочин 2019-08-04 43.242.243.177

Япон,солонгос,хятадуудад нэг сайхан авах чанар бна.Ажлыг тасралтгүй жигд хурдаар чанартай хийнэ. талбайн з/б-т энэ тэр бол мундаг юмаа.өдөр болгон л цонхоороо харахад ажиллаж л бх юм.

Avatar

Зочин 2019-08-04 202.9.43.184

Хугацаандаа барих хэрэгтэй хотын иргэд 1 жил хагас тэвчээртэй түгжирсэн шүү дээ

Avatar

Malchin 2019-08-04 202.9.44.144

Teneg min, yund ni yaruulaad baigaa yum!!! Herev ingeed shahaad baival jinhen hujaa yum hiigeed ugchvul yah bolj baina!?

Avatar

болдоо 2019-08-04 202.126.88.228

бага зэргийн хугацаа хэтрэх яахав ээ, чанартай барих нь чухал ш дээ, хотын дарга ингэж дүвчигнээд байх хэрэггүй …

Avatar

Зочин 2019-08-04 66.181.161.50

Юундаа яардаг юм ,чанартай гүүр бариул

Avatar

Зочин 2019-08-04 66.181.161.24

Яарч болохгүй, харин түргэлэх хэрэгтэй!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж