Түрээсийн орон сууцны цахим бүртгэл өнөөдөр дуусна | News.MN

Түрээсийн орон сууцны цахим бүртгэл өнөөдөр дуусна

Түрээсийн орон сууцны цахим бүртгэл өнөөдөр дуусна

Түрээсийн орон сууцны цахим бүртгэл өнөөдөр дуусна

Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг “Буянт-Ухаа 2” 972 орон сууцны хороололд хамруулах цахим бүртгэл өнөөдөр /2019.08.04/ шөнө 00.00 цагт хаагдахыг нийслэлийн Орон сууцны корпорациас мэдээллээ.

Цахим бүртгэлийг 14 хоногийн хугацаанд 24 цагийн турш амралтын өдрүүдээр нээлттэй хэлбэрээр зохион байгуулж байгаа билээ.  Түрээсийн орон сууцны цахим бүртгэлд наймдугаар сарын 02-ны өдрийн 09.00 цагийн байдлаар нийт 29,538 иргэн өөрийн хүсэлтээ өгч анкетаа баталгаажуулсан байна.

Ингээд түрээсийн орон сууцанд бүртгүүлэх анкет бөглөхдөө иргэд юуг анхаарах ёстойг танилцуулъя.

  • Та зөвхөн суурин компьютероор бүртгэл хийх боломжтой
  • Анкетыг кирилл үсгээр үг, өгүүлбэр товчлохгүйгээр бичнэ
  • Урд талдаа улаан чагт тэмдэглэгээтэй хэсгийн мэдээллийг заавал бөглөнө
  • Тоон тэмдэглэгээ хийх хэсэгт зөвхөн тоо, үсгэн мэдээлэл бичих хэсэгт үсгэн тэмдэглэгээ хийнэ
  • Иргэн та зөвхөн нэг удаа бүртгэл хийх боломжтой тул өөрт тохирох зөв ангилалыг сонгоно уу
  • Та анкетаа бөглөөд хадгалах товчийг дарснаар дахин мэдээллээ засварлах боломжгүйг анхаарна уу
  • Хүсэлт гаргагч нь анкетыг үнэн зөв бөглөх ёстой. Хэрэв худал мэдээлэл бүртгүүлсэн бол мэдээллийн сангийн хар жагсаалтад орж, сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй.
  • Өмнө нь захирагчийн ажлын алба, Ахмадын орон сууц болон дүүрэг хороонд орон сууцанд хамрагдах хүсэлт гаргасан иргэд оочер харгалзахгүй дахин цахим бүртгэлд хамрагдах шаардлагатай
  • Хэрэв нууц үгээ мартсан тохиолдолд нууц үгээ мартсан хэсэгт хандан өөрийн и-мэйл хаягаар сэргээлгэн авах боломжтой. Аль алийг нь мартсан бол иргэний цахим үнэмлэхтэйгээ нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний Мишээл салбарт өргөдлөө бичин, цахим үнэмлэхийн хамт хандаж сэргээнэ.

Бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлэн ажилласнаар иргэд бүртгэлийн явцыг ил тод, нээлттэй, цаг тухай бүрт нь хүлээн авахаас гадна давхар хяналт тавих боломж бүрдэнэ гэдгийг албаныхан мэдээлж байсан.

Цахим бүртгэлийг энгийн түрээс болон түрээслээд өмчлөх гэсэн хоёр хэлбэрээр зорилтот найман бүлгийн иргэд хамрагдах боломжтой. Үүнд, ахмад настан, төрийн албан хаагч, залуу гэр бүл, хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон түүнийг халамжилдаг гэр бүл, гамшигт аюул үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэд гэсэн бүлгийн иргэд хүсэлтээ бүртгүүлнэ.

А.СҮРЭН

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

лл 2019-08-04 59.153.115.131

хөгжлийн бэрхшээлтэй гаргүй, хараагүй хүмүүс хүн гуйж бүртгэл хийлгэх гээд ч болсонгүй гэж байна. Дандаа МАНын үүрийн дарга нар 6 саяын хахууль өгч байртай болж байгаа гэсэн мэдээлэл гадуур байна шүү. Хүмүүс нь байрандаа орох гээд хүлээгээд догдлоод л сошиалаар групп нээчихсэн байна

Avatar

Zochin 2019-08-04 64.119.18.53

TOSK-iin avilgachin Hicheengui-g ATG hezee shalgah ve? Heden yadarsan setguulchdiig zeelee tuluhgui bn gej hooj gargaad 90 say-iin bairiig 120 say-aar zarj bn. Arai l heterch bn. Ene avilgaliin suljee ni bur gazar avsan shuu. Tureesiin bairnaas mon l yadarsan irgediig huuj gargaad 8-10 say-iin avilgal ogson huniig oruulj bn. ATG hezee ajlaa hiih ve? Khurelsukh ene avilgachin batsaanaa zailyylahgui yu? Ugaasaa 4 jil Tosk Yu ch hiisengui. Bugd medne

Avatar

Unen 2019-08-04 64.119.18.53

90 sayiin bairiig 120 sayaar zaraad 30 sayiig ni husdag gesen ug. Buzar avilgachin

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж