АНУ-г зорьсон Ерөнхий прокурорын "хүсэл" биелэх үү?

Хуучирсан мэдээ: 2019.08.04-нд нийтлэгдсэн

АНУ-г зорьсон Ерөнхий прокурорын "хүсэл" биелэх үү?

АНУ-г зорьсон Ерөнхий прокурорын "хүсэл" биелэх үү?

Ерөнхийлөгчийн АНУД-д хийж буй айлчлалд яагаад прокурор багтсан, түүний гол зорилго нь талийгаач Л.Бямбаа шүүгчийн хүү С.Төмөрбатыг нутагт нь авчрах байсан уу гэсэн хардлага бий болоод байсан юм. Энэ талаар ч бид нийтлэл бичиж байв.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгчийн айлчлалд Ерөнхий прокурор багтжээ

Ерөнхийлөгчийн айлчлалд Ерөнхий прокурор багтжээ

Тэгвэл Ерөнхийлөгч болон Ерөнхий прокурор нар АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурортой уулзах үеэрээ оффшор дансан дахь мөнгө, авлигын мөнгөөр АНУ-д худалдан авсан үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг Монголын талд шилжүүлэх, ямар хөрөнгө хаана байгааг илрүүлэх хүсэлтүүт тавив. Өөрөөр хэлбэл, бидний таамаглаж байсан шиг Ерөнхий прокурор энэ айлчлал зүгээр ч нэг багтаагүй, бүр хэд хэдэн хүсэлттэйгээр Ерөнхийлөгчийн айлчлалд багтжээ. Энэ талаараа  Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа "С.Төмөрбаттай холбоотой асуудлын тухайд эрх зүйн туслалцааны хүрээнд энэ хүнийг буцаан авчрахаар манай мөрдөх байгууллага ажиллаж байна. Эрх зүйн туслалцааны хүрээнд энэ асуудлыг шийдэх боломжтой. Манай мөрдөх байгууллага хуулийн хүрээнд Америкийн мөрдөн байгууллагад хандчихсан байгаа" гэжээ.

Айлчлалын хүрээнд  тус улсын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уилльям Барртай уулзжээ. Уулзалтад Монголын талаас улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар оролцсон байна.  Уулзалтын эхэнд хоёр талын прокурорын байгууллага хамтын ажиллагаагаа сайжруулах асуудлыг ярилцаж, боловсон хүчнээ сургах, АНУ-ын талаас НҮБ-ын авлигын эсрэг конвенцийн тодорхой заалтын хүрээнд оффшор дансан дахь мөнгө, авлигын мөнгөөр худалдан авсан АНУ дахь үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг Монголын талд шилжүүлэх, ямар хөрөнгө хаана байгааг илрүүлэх зэрэг хүсэлтийн дагуу хүнд сурталгүй хурдан шуурхай ажиллаж Монголын талд туслалцаа үзүүлнэ гэлээ.

Сүүлийн хэдэн жил олны анхаарлын төвд байгаа оффшор, авлигын хэрэг гээд дуулианд хэргүүдийг шийдвэрлэхэд АНУ-ын Хууль зүйн сайд ба Ерөнхий прокуророос хүссэн хүсэлт хуулийн байгууллагад ямар туслалцааг ямар хугацаанд өгөхөөс улс төрийн үйл явцад нөлөөлж болох юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
7
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж