Улаанбаатарт 26 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2019.08.04-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 26 хэм дулаан байна

Улаанбаатарт 26 хэм дулаан байна

Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр төв болон говийн аймгуудын нутгаар, маргааш нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2019 оны 08 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

  Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар дуу  цахилгаантай  аадар  бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи  нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 16-21 градус, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 25-30 градус, Алтайн өвөр говь, говийн аймгуудын зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар 32-37 градус, бусад нутгаар 22-27  градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өчигдрөөс сэрүүсч 25-27 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж