Монгол Улсын Замын-Үүд боомт болон БНХАУ-ын Эрээн хот хоёр хөгжлийн хувьд өдөр, шөнө шиг ялгаатай. Өндөр байшин барилга бариад, мод тариад байдаггүй юм аа гэхэд ядаж чемоданаа чирэх цементэн зам хийхийг иргэд хүсэж байна.
Зорчигчид Замын-Үүдийн гааль руу ороход 30-40 метр газар шороон дээр чемоданаа чирэх, эс бөгөөс өргөх болдог. Энэ талаар нэгэн иргэн “Хүнд ачаа, бараатай хүмүүс чемоданаа чирээд л явна. Ядаж энэ хэсэгхэн газрыг янзалж болохгүй гэж үү, удирдлага нь анхааралдаа аваасай” хэмээн бичжээ.
Уг нь энэ боомтоор орж, гарч байгаа хүн бүрээс 1000 төгрөгийн хурааж авдаг. Өдөр бүр 6-8 мянган хүн, 800-1000 машин зорчдог гэсэн тоо бий. Энэ мөнгөөр хийчих боломжтой боловч сэтгэл дутаад байгаад иргэд бухимдан ярьж буй юм. Зөвхөн замын асуудал ч биш, боомтын орчин нөхцөл, ариун цэврийн хувьд ч хангалтгүй байдаг.
Холбоотой мэдээ