Яг одоо Хүй долоон худагт Монгол-Оросын төмөр замчид хоёр улсын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн баяраа тэмдэглэж байна.
Ойн хүрээнд их нас, соёолон насны морьдын уралдаан, шүхэрчдийн буулт, 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний шигшээ тэмцээн, шагайн харваа, Улс аймгийн хүчит 128 бөхийн барилдаан, морин спортын үзүүлэх тоглолт, үндэсний сур харваа болж буй бөгөөд шагнал гардуулах ёслолын ажиллагааны дараа хаалтаа хийж, наадмын ажиллагаа өндөрлөх юм.
Одоогоос 80 жилийн тэртээд буюу 1938 онд УБ-Налайх чиглэлд 43 километр урт, 750 миллиметрийн өргөнтэй нарийн төмөр зам тавигдаж уурын галт тэрэг явж эхэлсэн нь Монголын төмөр замын түүхийн эхлэлийг тавьжээ.
Монгол-Зөвлөлтийн хооронд байгуулсан 1946 оны гэрээгээр Наушка-Улаанбаатарыг холбосон 400 километр урт төмөр замыг 1949 онд, Улаанбаатар-Замын-Үүдийг холбосон 700 километр урт төмөр замыг 1955 онд тус тус ашиглалтад оруулж байв.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ