Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно

Хуучирсан мэдээ: 2019.08.03-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно

Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно

2019 оны наймдугаар сарын 4-ний шөнийн 01.00 цагаас наймдугаар сарын 5-ны өдрийн 06.00 цаг хүртэлх хугацаанд Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар “Буянт-Ухаа 2 хорооллын II ээлжийн 972 айлын орон сууцын 18 барилгын гадна инженерийн шугам сүлжээний, дэд бүтцийн ажил”-ын үргэлжлэл болох ф473мм хоолойн сувагчлал шинээр болон хуучин ф219мм шугам хоолойн буулгалтын ажлыг хийж гүйцэтгэхээр болжээ.

Дээрх хугацаанд тухайн авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний ХО:9 “Био комбинат – Сонсголон – 5 шар”, ХО:7 “Туул тосгон – Био комбинат – 120 мянгат”, Ч:7 “Нисэх – МУБИС – Ард кинотеатр”, Ч:9 “Нисэх – Нарны гүүр – Тэнгис кинотеатр – Хүнсний 4 дэлгүүр”, Ч:15 “Нисэх – Сонсголон – 5шар – 3-р эмнэлэг” чиглэлүүдэд түр хугацаагаар өөрчлөлт орсон байна.

Дээрх ажилтай холбогдуулан 2019 оны наймдугаар сарын 04-ний өдөр  Ч:68 “Буянт-Ухаа 2 хороолол -Нисэх”, ШҮ:2 “Нисэх – МУБИС-Ард кинотеатр” чиглэлүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ түр зогсох ажээ. Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэж буй юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж