Улсын үзлэгт ороогүй автомашиныг “А”, “В” бүсэд нэвтрүүлэхгүй | News.MN

Улсын үзлэгт ороогүй автомашиныг “А”, “В” бүсэд нэвтрүүлэхгүй

Улсын үзлэгт ороогүй автомашиныг “А”, “В” бүсэд нэвтрүүлэхгүй

Улсын үзлэгт ороогүй автомашиныг “А”, “В” бүсэд нэвтрүүлэхгүй

Өнөөдрийн байдлаар манай улсад нийт 871.350 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 501.934 (57 хувь) нь нийслэлд бүртгэлтэй. Үүнээс 10 ба түүнээс дээш торгуультай 63 мянга гаруй жолооч замын хөдөлгөөнд оролцож буй юм байна. Торгуулиа төлөөгүй жолооч нар энэ сарын 15-наас бүсчлэлийн дагуу А, B бүс рүү нэвтрэх эрхгүй болж байгаа аж.

Замын хөдөлгөөний инженерчлэл зохицуулалтын газрын судалгаагаар, сүүлийн дөрвөн жилд жолооч нарт 4.5 сая ширхэг торгуулийн хуудас бичсэнээс 2.6 сая ширхэг торгууль нь төлөгдөөгүй байгаа юм байна.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Пүрэв гариг /2019.08.02/-ийн хуралдаанаар хотын авто замын хөдөлгөөнийг А, B, C гэсэн гурван бүсчлэлд хуваах эсэх ажлыг хэлэлцсэн билээ. Энэ үеэр Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга, хурандаа С.Энхтөр Тээврийн цагдаагийн албанаас хэт өндөр торгуультай, торгуулиа удаан хугацаанд төлөөгүй жолооч нарыг шүүхэд өгнө гэж мэдээлсэн юм.

Мөн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах бүсчлэлийн тухайд хотын “А” бүсэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оруулах, “А”, “В” бүсээр 07.00-17.00 цагт орон нутгийн дугаартай автомашиныг зорчуулахгүй байх асуудлыг судалж байгаа аж. Түүнчлэн техникийн улсын үзлэгт ороогүй автомашиныг “А”, “В” бүсэд нэвтрүүлэхгүй байхаар тогтжээ.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-03 122.201.23.75

yadarsan ard tvmendee yaasan ih huuli dvrem zohioj daramtaldiiin ve. alban tushaaltan bolon darga hulgaichidaa huuli batlaacheee, mon zamii tsagdaagiin darga nar avilga avch cogtuu zoloochiin erkhiig khugtsaanaas umnu bitii uguud baildaa.udurt 30-40 sogtuu jolooch barilaa geed sar,jileer bodohod ovoo too garch bh umaa,

Avatar

Зочин 2019-08-03 66.181.161.29

Цагдаа нар торгуулийг баруун солгойгүй оногдуулдаг нь энэ дээ. Хүнээс ээ их торгуультай

Avatar

Зочин 2019-08-03 66.181.161.24

"А" бүсэд орох тухай бүрд нь машин болгоныг зогсоож шалгах юм уу???

Avatar

irgen 2019-08-03 103.57.92.145

A B bused hun amidarch busad gesegt ni hun bish hun amidardag hereg u ? AB ees busad ni torguulitai ulsiin uzlegt oroogui buren bus teevriin heregseltei yavj negiigee hohirooh ni toriin anhaaral tavih zuil bish yum baina l da. harinch AB-d sanaa zovoh bus AB ees busad nud uzuurleed baigaa hesegtee anhaarlaa tavia Enhtoroo chamaig iin hogiin yum sedej amitadiin tolgoi erguulehee boli gesen shu de.

Avatar

иргзн 2019-08-03 202.179.27.50

Зөв юманд Садаа мундахгүй ээ гэж энэ мэт Соёлгүй бүдүүлэг Хуульгүй юм шиг Аашилаад сурчихсан Этгээдүүтэй Хатуу тэмцэл явуулж гаргасан Журам тогтоолыг зөрчих аваас шууд Жолоо барих Эрхийн хураах хэрэгтэй

Avatar

зочин 2019-08-03 103.212.118.166

яг төлж харагдана даа. ямар ч үндэслэлгүй баахан торгууль бичдэг хүмүүсийн өөдөөс салаавч гаргаад явна даа. торгохын тулд зогсоол, эвдэрхий замынхаа асуудлыг эхлээд шийдчих. цагдаа нэртэй б**с долоогчдоо.

Avatar

Зочин 2019-08-03 202.21.108.177

Пээ. 1 жолооч дунджаар 500,000 төгрөгийн торгууль төлөөгүй гэж бодоход л 30 тэрбумын торгууль наанадаж хүлээгдэж багаа юм байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж