Улсын үзлэгт ороогүй автомашиныг “А”, “В” бүсэд нэвтрүүлэхгүй

Хуучирсан мэдээ: 2019.08.03-нд нийтлэгдсэн

Улсын үзлэгт ороогүй автомашиныг “А”, “В” бүсэд нэвтрүүлэхгүй

Улсын үзлэгт ороогүй автомашиныг “А”, “В” бүсэд нэвтрүүлэхгүй

Өнөөдрийн байдлаар манай улсад нийт 871.350 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 501.934 (57 хувь) нь нийслэлд бүртгэлтэй. Үүнээс 10 ба түүнээс дээш торгуультай 63 мянга гаруй жолооч замын хөдөлгөөнд оролцож буй юм байна. Торгуулиа төлөөгүй жолооч нар энэ сарын 15-наас бүсчлэлийн дагуу А, B бүс рүү нэвтрэх эрхгүй болж байгаа аж.

Замын хөдөлгөөний инженерчлэл зохицуулалтын газрын судалгаагаар, сүүлийн дөрвөн жилд жолооч нарт 4.5 сая ширхэг торгуулийн хуудас бичсэнээс 2.6 сая ширхэг торгууль нь төлөгдөөгүй байгаа юм байна.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Пүрэв гариг /2019.08.02/-ийн хуралдаанаар хотын авто замын хөдөлгөөнийг А, B, C гэсэн гурван бүсчлэлд хуваах эсэх ажлыг хэлэлцсэн билээ. Энэ үеэр Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга, хурандаа С.Энхтөр Тээврийн цагдаагийн албанаас хэт өндөр торгуультай, торгуулиа удаан хугацаанд төлөөгүй жолооч нарыг шүүхэд өгнө гэж мэдээлсэн юм.

Мөн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах бүсчлэлийн тухайд хотын “А” бүсэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оруулах, “А”, “В” бүсээр 07.00-17.00 цагт орон нутгийн дугаартай автомашиныг зорчуулахгүй байх асуудлыг судалж байгаа аж. Түүнчлэн техникийн улсын үзлэгт ороогүй автомашиныг “А”, “В” бүсэд нэвтрүүлэхгүй байхаар тогтжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж