Ажил хайж буй иргэдийн 60 хувь нь залуучууд байна | News.MN

Ажил хайж буй иргэдийн 60 хувь нь залуучууд байна

Ажил хайж буй иргэдийн 60 хувь нь залуучууд байна

Ажил хайж буй иргэдийн 60 хувь нь залуучууд байна

Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос гаргасан нийгэм, эдийн засгийн байдлын илтгэлд, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж, бүртгүүлсэн иргэд 33,3 мянга байна. Үүнээс бүртгэлтэй ажилгүй иргэд 23 мянга буюу 69,1 хувь, ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд 10,3 мянга буюу 30,9 хувь байгаа ажээ.

Хүйсийн хувьд 52,8 хувь нь эмэгтэй, 55,9 хувь нь 15-34 насны залуучууд, 2 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.

2019 оны эхний хагас жилд ажилгүй 39,5 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 10,3 мянган иргэн ажилд зуучлагдан оржээ. Харин 31,2 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.

Ц.Ариунзаяа

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж