Цагдаагийн нэр барьж залилан хийсэн этгээдийг дөрвөн саяар торгов

Хуучирсан мэдээ: 2019.08.03-нд нийтлэгдсэн

Цагдаагийн нэр барьж залилан хийсэн этгээдийг дөрвөн саяар торгов

Цагдаагийн нэр барьж залилан хийсэн этгээдийг дөрвөн саяар торгов

Цагдаагийн алба хаагчийн үнэмлэх, энгэрийн тэмдгийг хуурамчаар үйлдэж, залилан хийдэг байсан этгээдэд шүүхээс дөрвөн сая төгрөгөөр торгох ял оноосон байна. Тодруулбал, мөрдөн байцаалтын явцад иргэн Б.Анхбаяр нь хуурамч бичиг баримт, энгэрийн тэмдэг хийн, хоёр жилийн хугацаанд ашигласан нь тогтоогджээ.

Тэрбээр цагдаагийн нэр барьж 2018 оны аравдугаар сараас эхлэн оройн цагаар ажиллаад, автобусны зогсоол дээр буй машинуудын жолооч нарын үнэмлэхийг хурааж, буцааж өгөхдөө 10-20 мянган төгрөг авдаг байжээ. Мөн үнэмлэхээ үзүүлэн төлбөртэй зогсоолд машинаа үнэгүй байршуулах зэргээр бусадтай дээрэнгүй харьцдаг байсан нь гэрчийн мэдүүлгүүдээр тодорхой болсон байна.

Иргэн Б.Анхбаярыг Эрүүгийн хуулийн 23.2.1 (хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах) зүйл ангиар шалгаж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ. Шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цагдаагийн албан хаагчийн А серийн албаны үнэмлэх, энгэрийн тэмдгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, дөрвөн сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж