Сибирийн түймэр хоёр долоо хоногийн дараа бүрэн унтарна гэжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.03-нд нийтлэгдсэн

Сибирийн түймэр хоёр долоо хоногийн дараа бүрэн унтарна гэжээ

Сибирийн түймэр хоёр долоо хоногийн дараа бүрэн унтарна гэжээ

Сибирьт гарсан түймрийн утаа том хотуудыг бүрхээд байгаа билээ. Оросын шинжлэх ухааны академийн Сансрын судалгааны хүрээлэнгийн (IKI) Хиймэл дагуулын хяналтын технологийн газрын дарга Евгений Лупян мэдээлэхдээ “Сибирьт гарсан түймэр зарим хэсэгтээ бүрмөсөн унтарсан бөгөөд үлдсэн хэсэг нь хоёр долоо хоногийн дараа бүрэн унтарна” гэв.

                                                                                                             Сансраас харагдах байдал

Түүний удирдаж буй хэлтэс хиймэл дагуулын алсын зайн мэдээллийн томоохон архивтай ажиллах, байгалийн үзэгдлийг судлах, ой хээрийн түймрийн үр дагаврыг үнэлэх чиглэлээр шинэ арга, технологи боловсруулж буй ажээ.

Лупян хэлэхдээ “Нэг, хоёр долоо хоногийн дараа түймэр аяндаа унтарна гэсэн тооцоолол байна” хэмээн нэмж хэлсэн байна. Тэрбээр энэ удаагийн түймрийн нөхцөл байдал хүнд байгаа боловч өмнөх жилүүдийг бодвол хамрах хүрээ нь бага байгааг тэмдэглэв.

Агаарын урсгал ердийн үеийнх шиг зүүн хойд зүг рүү бус, баруун зүг рүү чиглэж буйгаас болж түймрийн утаа Сибирийн томоохон хотуудыг бүрхжээ.

Тус улсын мэргэжилтнүүд түймрийг унтраах арга хэрэгсэл, техник сонгохдоо ихээхэн анхаарч буй юм байна. Онгоцноос ус шүрших тийм ч үр дүнтэй арга биш. Учир нь их өндрөөс ус шүршихэд газрын гадаргуу хүрэх замдаа ууршдаг. Тиймээс галын хэсэгт орж унтраах боломж байгаа эсэхийг судалж буй ч хяналт тавихад хэцүү байгаа ажээ.

Одоо Красноярскийн нутаг дэвсгэр, Эрхүү муж, Якутад гарсан түймрийн зарим хэсэг намдаад буй юм байна.

ЭХ СУРВАЛЖ: РИА новости
Ц.Ариунзаяа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж