Монголд анх удаа мөөгний фестиваль болж байна

Хуучирсан мэдээ: 2019.08.03-нд нийтлэгдсэн

Монголд анх удаа мөөгний фестиваль болж байна

Монголд анх удаа мөөгний фестиваль болж байна

Яг одоо Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд Монголын мөөг судлаач, сонирхогчдын өдөрлөг болж байна. Монголын мөөг судлаач, сонирхогчдын нийгэмлэгээс анх удаагаа зохион байгуулж буй өдөрлөгт байгалийн болон таримал мөөгний төрлүүдийг дэлгэн тавьжээ. Мөн мөөг сонирхогчид мөөг тарих, хэрхэн хэрэглэж, ашиглах талаар мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч, мөөгний талаар лекц сонсож буй бөгөөд мөөгний үзэсгэлэн-худалдаа болж байна.

Өдөрлөгийг зохион байгуулж буй ХААИС-ийн Био технологи-үржүүлгийн тэнхимийн профессор, багш Х.Алтанцэцэг хэлэхдээ “Өнөөдөр бид мөөг судлаачид болон сонирхогч иргэдийг нэг дор цуглуулаад байна. Иргэд байгалиас түүсэн болон үржүүлгээр тарьж ургуулсан мөөгөө авчирч биднээс зөвлөгөө авч байна.

Бүр Сэлэнгэ аймгийн Сайхан сумаас мөөг үржүүлэгч Х.Отгонхишиг гуай охиноо дагуулаад иржээ. Мөөг таригчдын хувьд “Сүүлийн үед үр ховор боллоо” гэж ярьж байна. Гэхдээ нэг үеэ бодвол манайхан үр үржүүлж тарьж ургуулж байна. Жишээ нь, энд ирээд буй “Эгэл далбига” ХХК-ийнхан мөөгний үрийг лабораторид тарьж үржүүлж байна” гэв.

Тэрбээр манай улсад сүүлийн жилүүдэд мөөгний судалгаа тааруу байгааг хэллээ. Өнгөрсөн зургадугаар сарын 12-нд Мөөг судлаач, сонирхогчдын зөвлөгөөнд олон хүн оролцож, санал солилцож, мөөгний судалгаа, үржүүлгийг сэргээж, өргөжүүлэхээр болжээ.

Мөөг судлаач, сонирхогчдын өдөрлөг Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр 16.30 цаг хүртэл үргэлжилнэ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж