Л.Оюун-Эрдэнэ: “1111 төв” бэлгэдлийн чанартай ажиллаж болохгүй | News.MN

Л.Оюун-Эрдэнэ: “1111 төв” бэлгэдлийн чанартай ажиллаж болохгүй

Л.Оюун-Эрдэнэ: “1111 төв” бэлгэдлийн чанартай ажиллаж болохгүй

Л.Оюун-Эрдэнэ: “1111 төв” бэлгэдлийн чанартай ажиллаж болохгүй

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын (ЗГХЭГ)-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах төвийн үйл ажиллагаатай танилцсан байна. “1111 төв” гэдгээр нь иргэд сайн мэддэг тус төвийн бүтэц, орон тоо хумигдсанаас болоод үйл ажиллагаа нь ч өмнөхөөсөө саармагжжээ.

Өмнө нь зургаан оператор ажиллаж, иргэдээс ирүүлсэн санал, гомдлыг утас, мессеж, онлайн гэх зэрэг 10 гаруй сувгаар хүлээн авч, хариу өгдөг байсан бол одоо ердөө хоёр гэрээт оператор ажиллаж байгаа аж. Энэ хэрээр иргэд тус төв рүү хандах нь ч багассан байна.

Тус төвийн ажилтнууд “Олон жилийн өмнө баригдсан, орон сууцны зориулалттай, хуучирч муудсан байранд түрээсээр үйл ажиллагаа явуулдаг, дээрээс нь төсөв, хөрөнгө хангалтгүйгээс 2016 оноос хойш засвар, үйлчилгээ хийгээгүй” хэмээн танилцуулжээ.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Төрийн албаны бүх шатны байгууллагдын өдөр тутмын үйл ажиллагаа, үйлчилгээ, ажилтнуудын харилцаатай холбоотой гомдол, санал маш их байдаг ч иргэд хэнд хандахаа мэдэхгүй байна. Хэн нэгэн дээд шатны даргад нь хандаад ч тухайн гомдол, саналд нь эргэж хариу өгдөггүй, тэгсхийгээд замхардаг. Өөрөөр хэлбэл иргэдээ сонсдог хүн өнөөдөр төрд алга болсон байна. Тийм учраас иргэд өөрсдийг нь сонсохгүй байгаад маш их бухимдаж байна.

Нөгөө талдаа төрийн албан хаагчид өөрсдөд нь тавих хяналт энэ мэтчилэн суларч байгаа учраас албан тушаалаа урвуулан ашиглаж, шалтгаангүйгээр зориуд иргэдийг чирэгдүүлэх, үүгээрээ дамжуулж авлига нэхэх, хүнд суртал гаргах байдал гарч байгаа. Энэ бол нууц биш.

Төрийн ордон нь төмөр хашаатай, гадаа нь байгаа энэ төв ийм унтаа, үлбэгэр байж болохгүй. Энэ төвийг иргэдэд ойртуулах ажлыг яаралтай хиймээр байна. Анх байгуулагдахад нь иргэд хамгийн их ханддаг байсан шиг ажиллуулах хэрэгтэй. Тэр, энэ Ерөнхий сайдын үед энэ төв сайн, муу ажиллаж байсан гэдэг дүгнэлт одоо хэрэггүй.

Монгол Улсын төр, засаг нэг л байх ёстой. Сайн жишгийг үргэлжлүүлээд явах ёстой. Энэ төвд иргэн, төр хоёрын “амьд” харилцаа үүсэх ёстой. Иргэд чөлөөтэй орж ирээд төрдөө зовлон, жаргалаа ярьж яагаад болохгүй гэж. Иргэдээс ирүүлсэн гомдол, саналыг заавал холбогдох албан тушаалтнуудад нь хүргэж, ирсэн хариуг нь тухайн иргэнд заавал эргэж мэдэгдэх хэрэгтэй. Ингэвэл төрийн албаны үйл ажиллагаа ч ил тод болно.

Бэлгэдлийн чанартай ажиллаж болохгүй. Тэгэхээр үйл ажиллагаагаа сайжруулах бүтэц, орон тоогоо нэмэх, техник, технологио сайжруулах саналаа боловсруулаад долоо хоногийн дотор танилцуулаарай” хэмээн хэлээд, ойрын үед тус төвийг шинэчлэхийг үүрэг болгожээ.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-03 43.242.243.177

Алтанхуягийн засгийн газрын сайн ажлуудын нэг нь 1111 төв байсан.та нар гарч ирээд л заналтай нь аргагүй зогсоосон ажил шүү дээ.

Avatar

Шударга ёс тогтохгүй байна Л.Оюун-Эрдэнэ ээ 2019-08-03 64.119.22.214

Шударга ёс тогтохгүй байна Л.Оюун-Эрдэнэ ээ

Avatar

Зочин 2019-08-03 66.181.161.92

s*****g puzda shuu yag ooriih n hariutsdag ajil shd. Ooroo muu ajillyullaad bgan bishuu uhernuudig yaj ch doromjilj yi ch helsen bolno gj boddog p***a yuma m.enhboldtoigo yag adil

Avatar

Zochin 2019-08-03 66.181.186.219

Маш зөв шүү,Оюун-Эрдэнэ үнэхээр эх орон ард түмнээ гэсэн улс төрч шүү ,мундаг мундаг, амжилт хүсэе.

Avatar

ҮХЭР МОНГОЛ 2019-08-03 66.181.185.79

юун байр сав хуучин гэж 40 мянгатын байранд дандаа л баячууд байдаг болсондог юун хуучирсан оронсууц хуучин орон сууцанд байгаа болхоор ардууд залгаж ярихгүй байгаа юм ухааны юм яриад байхын адгийн шаарууд.

Avatar

бид 2019-08-03 139.5.217.190

;derged ni neg gaxai-avigach-xuuli bus xorongojigch zogsoj baina xorongiig ni shalgax tsag modxondoo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж