БНСУ-ын Гванжу хотноо болж буй Дэлхийн оюутны спортын “Универсиад” XXVIII наадамд оролцож буй манай эрэгтэй сагсчид өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтоо Шведийн багтай хийлээ. Энэхүү тоглолт 72:54 онооны харьцаагаар Шведийн багийн хожлоор өндөрлөв.
Ийнхүү "В” хэсэгт ОХУ, Швед, Канад, Монтенегро, Мексикийн багуудтай багтсан манай залуучуудын шигшээ баг хэсэгтээ хараахан хожил авч чадсангүй.
Тодруулбал:
- Монгол – Мексикт 71:90
- Монгол – Монтенегро 54:98
- Монгол – ОХУ 33:99
- Монгол – Канад 41:106
- Монгол-Швед 54:72 онооны харьцаагаар хожигдлоо. Энэ хэсгээс ОХУ, Канадын багууд шөвгийн наймд өрсөлдөх эрхийг авсан байна.
Одоо манай сагсчид маргаашаас 17-24-р байрын төлөө тоглох юм.
Ч.БОЛОР