Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сард 28 мянган гривен буюу 1.1 мянган ам.долларын цалин авдаг нь ил болжээ. Тус улсын өмнөх Ерөнхийлөгч Петр Порошенко ч мөн ийм хэмжээний цалин авдаг байсан аж.
Өнгөрсөн зургадугаар сард Зеленский 28 мянган гривен (1.1 мянган ам.доллар)-ий цалин авснаас татвар, хураамжид нийт 5460 гривен буюу 214.98 ам.доллар төлжээ.
Өмнө нь тэрбээр Одессийн далайн боомтын албаны хүмүүстэй уулзахдаа сард 22 мянган гривений цалин авдаг тухайгаа хэлсэн аж. Сануулахад, тус улсын Статистикийн албанаас Украинд сарын дундаж цалин 5.3 хувиар өссөн талаар мэдээлжээ.
Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: Hromadske.ua
Холбоотой мэдээ