"Наадамд оролцож, Ар Монголын тал нутаг, байгалийн үзэмжийг харах гоё байна”

Хуучирсан мэдээ: 2019.08.03-нд нийтлэгдсэн

"Наадамд оролцож, Ар Монголын тал нутаг, байгалийн үзэмжийг харах гоё байна”

"Наадамд оролцож, Ар Монголын тал нутаг, байгалийн үзэмжийг харах гоё байна”

Монгол туургатны Хүүхдийн бага наадам өнөөдөр /08.03/ анх удаа Сүхбаатарын талбайд болж байна. Уг наадмыг Монголын бодибилдингийн үндэсний нэгдсэн холбооноос зохион явуулж буй аж. Наадамд Монголоос гадна Буриад, Халимаг, ӨМӨЗО, Тувагаас ирсэн нийтдээ 260 гаруй хүүхэд фитнесс, ардын язгуур урлаг, мисс-мистер гэсэн гурван төрлөөр өрсөлдөх юм.

Хүүхдийн фитнессийн тэмцээн гурав дахь жилдээ болж байгаа бөгөөд Монгол туургатан оролцсон урлаг, спорт, гоо зүйг хамтатган хийж буй анхны тэмцээн гэдгээрээ онцлог болж байна. Энэ талаар Монголын бодибилдингийн үндэсний нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Г.Очир мэдээлэхдээ "Монгол Улс бодибилдинг, фитнессийн төрлөөр Ази болон дэлхийд дээгүүр байр эзэлдэг. Тиймээс монголчуудаа алдаршуулан, нэгдмэл байдлаа харуулж, өв соёл, уламжлалаа бусдад таниулах, ялангуяа ирээдүй болсон хүүхдүүддээ урлаг, спортоор дамжуулан эрүүл амьдрах дадлыг хэвшүүлэх зорилгоор Монгол туургатны Хүүхдийн бага наадмыг зохион байгуулж байна” гэв.

Фитнессийн төрөл нас насны ангиллаар явагдаж байна. Долоо хүртэлх насны охидын ангилалд түрүүлж, алтан медаль хүртсэн Б.Түвшинсайхантай ярилцлаа. Тэрбээр Нийслэлийн Ерөнхий боловсролын 14 дүгээр дунд сургуулийн 2-ийн Е ангийн сурагч юм.

-Баяр хүргэе! Сэтгэгдэл ямар байна вэ?

-Баярлалаа. Маш сайхан байна. Гэрийнхэн маань их баярлаж байгаа учраас би бас баяртай байна. Багш Б.Оргилмаадаа баярлалаа гэж хэлье.

-Яагаад фитнессээр хичээллэх болсон бэ?

-Би гурав дахь жилдээ хичээллэж байна. Янз бүрийн гимнастикийн дасгал, поз авах, биеэ чийрэгжүүлэх хөдөлгөөн хийдэг. Бие хөнгөн, сэргэлэн байдаг болохоор огт ядардаггүй.

Энэхүү урлагийн наадам мөн ардын язгуур урлагийн төрлөөр явагдаж байгаа бөгөөд ӨМӨЗО-ы Хөх хотын үндэсний туршилтын сургуулийн сурагч Б.Энх-Өөд ээжтэйгээ ирж оролцож байгаа ажээ. Тэрбээр товшуур хөгжим тоглож, “Жангар тууль” хайлах аж. Б.Энх-Өөд ярихдаа “Манай нутгаас 30-аад хүүхэд ирж оролцож байна. Наадамд оролцонгоо Ар Монголын тал нутаг, байгалийн үзэмжийг харах сайхан байна” гэв.

Уг наадам жил бүр зохион байгуулагдах бөгөөд ирэх жил илүү өргөн далайцтай хийх төлөвлөгөөтэй байгаа талаар зохион байгуулагчид нь ярилаа.

Ц.Ариунзаяа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж