Германы эрх баригчид ойролцоогоор 1 тэрбум евро (1.11 ам.доллар)-гийн үнэ бүхий таван тонн орчим кокайн хураан авсан талаар мэдээлжээ. Энэ нь тус улсын түүхэнд хураан авсан хамгийн их хэмжээний кокайн аж.
ХБНГУ-ын хойд боомт Гамбург хотын албаныхан Уругвайгаас Бельгийн Антверпен хот руу тээвэрлэж буй, шар буурцаг гэсэн шошготой ачааг шалгажээ. Шалгалтаар тус ачаанд шар буурцгийн оронд хар өнгийн 200 цүхэнд 4200 ширхэг кокайн нуун далдалсан байсныг илрүүлсэн аж.
ХБНГУ-ын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Рольф Бошингер "Энэхүү илрүүлэлт нь Германы гаалийн алба гэмт хэрэгтэй хэр хүчирхэг тэмцдэг болохыг дахин нотлон харууллаа" гэж мэдэгджээ. Бүх кокайныг устгасан байна.
Хамгийн сүүлд 2017 онд мөн Гамбургт 4.2 тонн кокайн хураан авч байжээ. Тус ачаа нь 800 сая гаруй ам.доллараар үнэлэгдэж байсан аж.
Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ