Сүхбаатарын талбайд өнөөдөр 20:00 цагаас сагсан бөмбөгийн спортын мастер, шигшээ багийн тоглогч агсан О.Дөлгөөнийг хүндэтгэн дурсах “Зул өргөх ёслол” болох юм байна. Уг ёслолд талийгаачийн төрөл төрөгсөд, дасгалжуулагч, найз нөхөд, шигшээ багийн тоглогчид оролцох ажээ.
О.Дөлгөөн АНУ-ын Калифорния муж, Сан Францискогийн их сургуулийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж, өвчинтэйгөө тэмцэлдсээр бурхны оронд одсон билээ. Түүнийг эцсийн замд үдэх ёслол 2019 оны наймдугаар сарын 12-ны 5:30-9:00 цагт “Этүгэн” их сургууль дээр болно.
Холбоотой мэдээ