Хуулийн дагуу долдугаар сарын 1-нд хаврын чуулган хаалтаа хийх ёстой байв. Гэвч хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг 50 хувийг хэлэлцээгүй гэсэн шалтгаанаар чуулганы хугацааг долдугаар сарын 10 болгож сунгасан. Тэгвэл хаврын чуулганы хаалтын хугацааг дахин сунгаж, засгийн асуудлыг хэлэлцнэ гэсэн мэдээлэл улс төрийн хүрээний дундаас гарах болсон. Харин эх сурвалжийн мэдээлснээр хаврын чуулган маргааш хаалтаа хийх гэнэ. Мөн наадмын дараа ээлжит бус чуулган зарлахаар болжээ. Гэхдээ хэдэн сард ээлжит бус чуулган зарлах вэ гэдгээ тогтоогүй байгаа юм байна.
Б.ЗУЛ