Иргэн Б.Болороо “Үндсэн хууль”-д нэмэлт оруулахыг хүсжээ | News.MN

Иргэн Б.Болороо “Үндсэн хууль”-д нэмэлт оруулахыг хүсжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.03-нд нийтлэгдсэн

Иргэн Б.Болороо “Үндсэн хууль”-д нэмэлт оруулахыг хүсжээ

Иргэн Б.Болороо “Үндсэн хууль”-д нэмэлт оруулахыг хүсжээ

Монгол Улсын иргэн Б.Болороо өөрийн цахим хуудастаа “Үндсэн хуулийн 14.2-т ялгаварлан гадуурхалтын талаар заасан байдаг ч “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛЭЭР ЯЛГАВАРЛАН” гэдэг үгийг нэмж оруулж өгнө үү” хэмээн бичжээ. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн 14-р зүйлийн 2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” хэмээн заасан байдаг. Тэрбээр энэ заалтад хөгжлийн бэрхшээлээр ялгаварлан гэдэг үгийг тодруулж оруулахыг хүсжээ.

Монгол Улсад 2017 оны судалгаагаар хөгжлийн бэрхшээлтэй 103,630 иргэн байгаагаас төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй 44384, олдмол хөгжлийн бэрхшээлтэй 59246 иргэн бий аж. Энэ нь нийт хүн амын 3,3 хувь гэсэн үг. Эдгээр иргэдийн хувьд нийтийн тээврээр үйлчлүүлэхээс эхлээд нийгэмд гарч ажиллах боломж хомс учраас ихэвчлэн гэртээ байдаг. Тэдний Хууль, эрх зүй, хамгааллын асуудал ч сайнгүй.

Иргэн Б.Болороо төрөхийн хүндрэлээс болж тархины саажилт өвчтэй болсон хэдий ч үе тэнгийнхэнтэйгээ мөр зэрэгцэн суралцаж, МУИС-ийг улс төр, судлаач мэргэжлээр төгссөн. Одоо “Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам”-нд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байна.

Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө өөрийн дуу хоолойгоо хүргэх хэмжээнд нөлөөллийн ажлууд хийдэг. Хамгийн сүүлд ялгаварлан гадуурхалтын эсрэг, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар өөрийн хүсэлтээ ярьсан бичлэг нь олон хүнд хүрээд байгаа юм. Тэрбээр “Өмнө нь ийм чангарсан гар, хөлтэй зургаа оруулахаас ичдэг байлаа. Одоо бол ичихгүй шүү. Бие эрхтний бэрхшээл маань хөгжлийн бэрхшээл лав биш” хэмээн санал бодлоо илэрхийлжээ.

Ц.Ариунзаяа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ZOCHIN 2019-08-03 59.153.113.121

Emegteichuudiin baiguullaha.holboo.saya TV r Erh chuluu undesnii nam gene uu? Iim nam bdag il uu? Bolorood ene gazruud tuslaacher.

Avatar

ЗОЧИН 2019-08-03 66.181.161.58

ДЭМЖИЖ БАЙНА.

Avatar

And 2019-08-03 24.46.98.145

Hogjliin berhsheeleesee aih ichih ym ogt bj bolohgui,ulam changarch,daichin,temtsegch yb
Buh ger buld iim humuus bdg,demjigtun!!!

Avatar

Tax 2019-08-03 24.46.98.145

Zov,MONGOL iin baychuud,bayn company uud 100 myangan huniig huvaaj avaad bootsiilood ogch bolnodoo,tegvel toroos tax g ni hongolj bolno

Avatar

zochin 2019-08-03 202.179.27.54

tuuschtai sain temch, naad sanalaa zaaval oruul, zov schuu

Avatar

зочин 2019-08-03 66.181.179.201

үнэхээр зөв

Avatar

ЧД иргэн 2019-08-03 202.179.24.163

хүсжээ БИШ хүсЧээ. 5 дугаар ангийн зөв бичгийн дүрэм…

Avatar

бый 2019-08-03 103.57.94.121

Хэлний дүрэм өөрчлөгдөөд байна ш дээ

Avatar

иргзн 2019-08-03 202.179.27.50

Зөв Дэмжиж байна

Avatar

Зочин 2019-08-03 64.119.18.62

зөв зөв

Avatar

зочин 2019-08-03 182.160.36.51

төрд авилгач нар, доор нь судлаач хэмээх мэдэмхийрэгч нар байхад үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь биш, тэгээд ч хатуу үг хэлж байгаад уучлаарай, орчныг нь ойлгохгүй байж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс үндсэн хуулийн асуудалд санал солилцож болж байна уу, үгүй юу, удахгүй аутизмтай хүмүүс орох уу, хараагүй, сонсголгүй хүмүүсийг бас ойлгож байна л даа, аливаа зүйл байрандаа байвал яасан юм бэ

Avatar

ЧИ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХАА БОЛИДОО 2019-08-03 66.181.161.96

ЯАГААД САНАЛАА ХЭЛЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ҮГ ХЭЛЭХ ЭРХ ХЭНД Ч НЭЭЛТТЭЙ. ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ АУТИЗМТАЙ БОЛ ЭНЭ ЭРХ ХААЛТТАЙ ГЭСЭН ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИНД ОГТ БАЙХГҮЙ

Avatar

Зочин 2019-08-03 202.21.108.214

Чи амиа хичээсэн нөхөр бололтойдог. Магадгүй хөгжлийн бэрхшээлтэй хүний өмнөөс сэтгэж чаддаг гоц хүнч байж мэднэ. Гэхдээ чи энэ удаад хүний өмнөөс сэтгэж чадсангүй.

Avatar

Зочин 2019-08-03 66.181.181.119

гитлер

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж