Өнөөдрийн байдлаар хилийн чанадад монгол хэл, соёлоо сурч буй 4000 гаруй хүүхэд байгаа ажээ. Тэдгээр хүүхдүүдэд хичээл заах сургалтын төв, мэргэжлийн багш нарыг чадавхжуулах шаардлага бий. Энэ асуудалд төрийн болон ТББ-ууд анхаарлаа хандуулан “Хилийн чанад дахь монгол хэл, соёлын багш нарын заах арга зүйг дэмжих нь” сургалт зохион байгуулав.
Сургалтын зорилго нь монгол хүүхдүүдэд эх хэл, соёлыг заах арга зүйг хөгжүүлэх, боловсруулахаас гадна дэлхийн олон оронд ажиллаж байгаа монгол хэл, бичгийн багш нар нүүр тулан уулзаж, харилцан туршлага солилцоход чиглэж байлаа.
Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн албаны дарга Ш.Оюунцэцэг ярихдаа “Багш нар харилцан туршлага солилцох боломж олдож буй нь хамгийн чухал. Ерөнхий асуудал ярихаасаа илүү харь улсад байгаа тэр хүүхдүүдэд монгол хэлний хичээлийг яаж заах вэ гэдэг тодорхой арга зүйг боловсруулахад сургалтын үйл явц чиглэгдэж байна” гэсэн юм. Мөн тэрбээр “Эцэг, эхчүүд нэг үеэ бодвол хүүхдүүдээ монгол хэл, соёлтой болгохыг чухалчлах болсон” гэж онцолж байв.
Холбоотой мэдээ