Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Мэргэжлийн хяналтын байгууллагын удирдах ажилтнуудыг хүлээн авч уулзан сүүлийн үед тус байгууллагатай холбоотой нийгэмд үүсээд байгаа асуудлуудын талаар ярилцав.
ТЭРЭЭР:
- Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчдын хууль бус аливаа үйлдлийн талаар иргэд, аж ахуйн нэгжээс мэдээлэл хүлээн авч, шуурхай шийдвэрлэх зорилго бүхий шууд утас ажиллуулах
- Мэргэжлийн хяналтын байгууллагын системийн хэмжээнд үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл хийх ажлыг эхлүүлэх
- Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийж буй ажил, хяналт шалгалтын талаар олон нийтэд шуурхай мэдээлэх, сурталчилах ажлаа сайжруулах
- Нийт албан хаагчид ажилдаа дүгнэлт хийж, шинэчлэлийг өөрөөсөө эхлүүлэх зэргийг үүрэг, чиглэл болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.