Хуучирсан мэдээ: 2015.07.09-нд нийтлэгдсэн

IXION Windowless Jet.

Онгоцны цонхоор ажиглан нислэгийн үзэсгэлэнг харах цаг өнгөрч байх шиг. Онгоцны дугуй цонхны дэргэд суухгүй бол нислэгийн сайхан нь дэмий өнгөрдөг шүү дээ. Нислэгийг бүгдэд хүртээлтэй маш их сэтгэгдэлтэйгээр өнгөрөөх зорилгыг “нэвт харагдагч” онгоцны ирээдүйн загварын хандлагыг гаргасан энэ концептыг зохиогчид өмнөө тавьсан бололтой.

Technicon Design (Франц, Парис) гэх дизайны товчооны мэргэжилтнүүд зорчигч тээврийн тийрэлтэт хөлгийн концептыг танилцууллаа. Уг онгоцонд ердийн агаарын хөлөг шиг дугуй цонхнууд байхгүй.

IXION Windowless Jet гэх онгоцыг ер нь цонхгүй байлгахаар шийдсэн бөгөөд тэднийг нь онгоцны бүхээгчийн хоёр тал ба дээврийн хэсгийг эзэлсэн өндөр шийдлийн дэлгэцүүдээр солихоор шийджээ. Эдгээр дэлгэцүүдэд онгоцны эргэн тойрны байдлын зураглалыг харуулж байх гэнэ. Онгоцны их биед байрлуулсан олон тооны видеокамерууд нь гаднах зургийг аван дэлгэцүүдээр дамжуулан харуулж байх ажээ. Үүний үр дүнд 360 градусын панорамын зураглалыг зорчигчдод харуулж явах юм.

Үүгээр зохиог бүтээгчдийн бүтээл төгссөнгүй. Эдгээр дэлгэцүүдэд зөвхөн нислэгийн орчинг харуулахгүй. Мөн заримдаа ширэнгэн ой, сарны гадрагын зураглалыг эсвэл сонирхолтой кино үзүүлэх болно.

Төслийг бүтээгчдийн яриагаар онгоцны уламжлалт цонхноос татгалзах нь олон талын ашиг өгөх аж. Онгоцны жин ба зардал нь багасахаас гадна агаарын хөлгийн их биеийн механик бэхжилт нэмэгдэх гэнэ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж