БНХАУ, Зимбабве улсын төлөөлөгчид Монголд ирлээ

Хуучирсан мэдээ: 2019.08.02-нд нийтлэгдсэн

БНХАУ, Зимбабве улсын төлөөлөгчид Монголд ирлээ

БНХАУ, Зимбабве улсын төлөөлөгчид Монголд ирлээ

“Аравт” олон улсын морин цэргийн уралдаан Монгол, ОХУ, Казахстан, Киргизийн улсын хооронд болох билээ. Уг морин уралдаанд БНХАУ, АНУ, Зимбабве, Вьетнам улс ажиглагчаар оролцох юм. Өнөөдөр БНХАУ, Зимбабве улсын төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирлээ.

 “Аравт” олон улсын морин цэргийн уралдааны нээлт маргааш Төв аймгийн нутаг Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болох юм.

Уралдааны дагуу алсын зайн маршид наймдугаар сарын 4-ны өдөр Казахстан, Киргиз, наймдугаар сарын 5-ны өдөр Монгол, ОХУ-ын баг тамирчид 130 км замыг дөрвөн удаагийн даалгавараар гүйцэтгэж барианд орох юм байна.

Энэ удаагийн “Аравт” олон улсын цэргийн наадмыг сурвалжлахаар ОХУ-аас хэвлэл мэдээллийн бүтэн баг хүрэлцэн иржээ. Иргэд энэхүү уралдааныг үзэх боломжтой бөгөөд “АРАВТфэйсбүүк хуудсаар мэдээллийг дамжуулж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж