Trefecta DRT нь хотын тээврийг орлох унаа

Хуучирсан мэдээ: 2015.07.09-нд нийтлэгдсэн

Trefecta DRT нь хотын тээврийг орлох унаа

Trefecta DRT – унадаг дугуй ба цахилгаан байкийн хибрид

Өнөөдөр хотын оршин суугчдын ихэнх унадаг дугуйгаар явж байх хүслээ нэмж байгаа. Тэдэнд цахилгаан мотортой шинэ дугуй туслана. Хибрид байкийн давуутай талуудыг зохион бүтээгчид нь нэрлэхдээ, түүний “автомашины” хурд, эвхэгддэг их бие, мини-компьютерийн удирдлагыг онгоцлж байна.

Trefecta Mobility гэдэг интернациональ компанийн инженерүүд цахилгаан моторт унадаг дугуйн чиг хандлагыг тодорхойлсон анхны загвараа шинэ  төвшинд гаргаж чадсан байна. Trefecta DRT гэх унадаг дугуй, цахилгаан байкийн хибрид нь цахим төхөөрөмжүүдээр тоноглогдсон онцлогтой.

Энэ дугуй цагийн 65 км-ын хурдыг гаргаж чадах бөгөөд цэнэглэгдсэн зай нь 100 км замыг туулахад хангалттай.

Trefecta DRT: бүх систем нь маш өндөр найдвартай

Велобайкийг армийн захиалгын тусгай 7075 сортын хөнгөн цагаанаар бүтээсэн байв. Дугуйны дизайныг хурдын нь сайжруулах мөн онцгой нөхцөлд ашиглахад дээд зэргийн бат бэхийн   чанартай байхаар бүтээсэн байна. Дугуйг эвхэн машины ачааны саванд аваад явахаар болгожээ.

Trefecta DRT дугуйг 4 кВт хүчин чадалтай цахилгаан хөдөлгүүр болон, 14 шатлал бүхий Rohlof SPEEDHUB хурдын хайрцаг, 26 дюймын карбоны материалиар хийсэн дугуйнууд ба залуурын гар дунд нь байрлуулсан мини-компьютераар тоноглосон байна. Компьютераар нь дугуйчин гар болон автомат удирдлага, амортизаторын тохируулгаа хийж болно. Мөн тэндээс хурдаа хянахаас гадна зайн цэнэглэлт ямар байгаа харж болох ажээ. GPS-навигацийн төхөөрөмжийг ч компьютер удирдана.

Trefecta DRT дугуй нь одоогоор авто машины статистикийн дундаж үнэ буюу 25000 доллараар зарагдаж байгаа гэнэ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж