АНУ-ын Ерөнхийлөгч агсан Африкийн төлөөлөгчдийг сармагчин гэж хэлж байжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.02-нд нийтлэгдсэн

АНУ-ын Ерөнхийлөгч агсан Африкийн төлөөлөгчдийг сармагчин гэж хэлж байжээ

АНУ-ын Ерөнхийлөгч агсан Африкийн төлөөлөгчдийг сармагчин гэж хэлж байжээ

АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч Рональд Рейган, 37 дахь Ерөнхийлөгч Ричард Никсонтой ярьсан утасны бичлэг саяхан ил болжээ. Тус бичлэг нь 1971 онд Тайвань НҮБ-ээс хасагдах үеэр бичигдсэн бичлэг бөгөөд НҮБ-ын хуралд ирсэн Африкийн орнуудын төлөөлөгчдийг “сармагчин” хэмээн доромжилж байгаа нь бичигджээ.

Бичлэгт Рональд Рейган “Африкаас ирсэн сармагчингуудын харсан уу, хараал ид гэж. Тэд одоог хүртэл гутландаа дасаагүй байх шив” хэмээн инээж байгаа нь бичигдсэн байна. Харин Ерөнхийлөгч Никсон түүний үгийг дахин давтан инээж байв.

Нью-Йоркийн их сургуулийн түүхийн ухааны профессор, өмнө нь Ерөнхийлөгч Никсоны нэрэмжит номын сангийн эрхлэгчээр ажиллаж байсан Тим Натали Атлантик сэтгүүлд дээрх бичлэгийн талаар нийтлэл гаргажээ. 2004 онд Рейганыг нас барсны дараа Натали бичлэгийг Үндэсний архиваас бүтнээр нь гаргаж чадсан байна.

Эх сурвалж:REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж