Сонгуулийн 25 жилийн ойн хүрээнд уралдаан зарлалаа

Хуучирсан мэдээ: 2015.07.09-нд нийтлэгдсэн

Сонгуулийн 25 жилийн ойн хүрээнд уралдаан зарлалаа

МОНГОЛ УЛСАД  АНХНЫ ЧӨЛӨӨТ АРДЧИЛСАН СОНГУУЛЬ ЯВАГДСАНЫ 25 ОЙН ЖИЛИЙН
ХҮРЭЭНД СЭТГҮҮЛЧИД, СОШЛ МЕДИА ХЭРЭГЛЭГЧДИЙН ДУНД ЗАРЛАЖ БУЙ  УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Нэг. Зорилго:

Хорин таван жилийн өмнө Монгол Улсад явагдсан анхны чөлөөт ардчилсан сонгуулийн түүхэн үүргийг тодотгох, энэ хугацаанд гарсан ололт амжилт, туршлага, үр шимийг олон нийтэд таниулах, чөлөөт ардчилсан сонгуулын мөн чанар, давуу талыг сурталчлах зорилгоор сэтгүүл зүйн бүтээл болон сошл медиа сурталчилгааны уралдааныг Ерөнхийлөгчийн Тамгын Газраас 14 хоногийн  хугацаатай зарлаж байна.

Хоёр. Оролцогчдын хамрах хүрээ:

Улаанбаатар хот болон орон нутгийн сонин, вэб сайтын сэтгүүлчид болон сошл мэдиа хэрэглэгчид оролцоно.

Гурав. Уралдаанд оролцох хэвлэл мэдээллийн байгууллагын бүтээлд тавих шаардлага:

  1. Сэтгүүлчийн мэргэжлийн шаардлага шалгуур, ёс зүйн хэм хэмжээг баримталсан байна.
  2. Бүтээл нь анхны чөлөөт ардчилсан сонгуулийн түүх, оролцогчдын яриа, баримтууд, тус сонгуулиар олж авсан нийгмийн үнэт зүйлс, өөрчлөлт шинэчлэл, хорин таван жилийн хугацаанд дахь чөлөөт ардчилсан сонгуулийн ололт амжилт, туршлага, дэлхий нийтийн үнэлгээ зэргийг тод харуулсан ардчилалын үнэт зүйлс, иргэний сонгох, сонгогдох эрх чөлөө, чөлөөт нийгэмд эх монголчуудын байр суурийг сурталчилсан, бэхжүүлэхийг уриалсан шинжтэй, дээрх сэдвүүдийг хөндсөн байна.
  3. Бүтээл нь нь баримт судалгаанд тулгуурласан, тэнцвэртэй, олны анхаарлыг татаж, нийгмийн сэтгэлзүйд хүрэхүйц, бодлого шийдвэр гаргахад нөлөөлөхүйц байдлаар бэлтгэсэн, мэдээллийн эх сурвалжаа ил тод дурьдсан, асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлж санал болгосон байвал зохино.
  4. Уралдаанд оролцож буй сэтгүүлч нь 14 хоногийн хугацаанд 2-оос доошгүй сурвалжлага, нийтлэл бэлтгэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэсэн байна.
  5. Оролцогчид бүтээлийн хамт овог нэр, утасны дугаар, цахим шуудангийн хаяг бүхий мэдээллийг хавсаргана.
  6. Бүтээл нь  2015 оны долдугаар 10-аас долдугаар сарын  29-ны хугацаанд хэвлэл мэдээллээр гарсан сэтгүүлзүйн бүтээлийг 2015 оны долдугаар сарын 30 –ны өглөө 11 цаг хүртлэх хугацаанд ЕТГ-ын  Хэвлэл мэдээллийн албаны хаягаар хүлээн авна.

Хэвлэмэл, сайтын бүтээл нь:

  1. Сэтгүүлчид асуудал хөндсөн, задлан шинжилсэн, газар дээрээс нь сурвалжилсан төрлийн бүтээлээ ирүүлнэ.
  2. Бүтээл нь өдөр тутмын сонины 1/4-1 нүүр талбайн хэмжээтэй байх бөгөөд нийтэлсэн эх хувийг файлын хамт ирүүлнэ.

ТВ, Радиогийн бүтээл нь:

  1. Радио, телевизийн бүтээл 5-15 минутын хугацаанд үргэлжилсэн сурвалжлага, тусгай нэвтрүүлэг байна.
  2. Файл хэлбэрээр 2 хувь ирүүлэх.

Сошл медиа сурталчилгаа нь:

  1. Инфографик хэлбэрээр бэлтгэсэн нэг хуудас байна.
  2. Facebook хуудсанд хамгийн олон лайк авсан, twitter хуудаснаас хамгийн олон RT инфографик хуудсыг шалгаруулна.

Дөрөв: Шагнал, урамшууллын тухай

ТВ болон радиогийн сэтгүүлч:

  • Тэргүүн байр: 2 сая төгрөг
  • Дэд байр: 1,5 сая төгрөг
  • Гутгаар байр: 1 сая төгрөг

Хэвлэмэл. сайтын  бүтээл/сонин, вэб сайт/

  • Тэргүүн байр:2 сая төгрөг
  • Дэд байр: 1.5 сая төгрөг
  • Гутгаар байр: 1 сая төгрөг

Сошл медиа

  • Facebook шагнал 1 ширхэг Iphone6 ухаалаг утас
  • Twitter шагнал 1 ширхэг Iphone6 ухаалаг утас

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж