Япон улс хувиа хичээсэн шийдвэр гаргалаа гэв

Хуучирсан мэдээ: 2019.08.02-нд нийтлэгдсэн

Япон улс хувиа хичээсэн шийдвэр гаргалаа гэв

Япон улс хувиа хичээсэн шийдвэр гаргалаа гэв

Японы засгийн газар тус улсаас тусгай материал импортлох эрхтэй орнуудын “цагаан жагсаалт”-аас Өмнөд Солонгосыг хасах шийдвэр гаргасан нь хоёр орны дунд өрнөж байгаа маргаан зөрчлийг гүнзгийрүүлж байна. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин уг шийдвэрийг гарсны дараа засгийн газрын шуурхай хуралдаан зарлаж, хуралдааныг өөрөө даргалсан бөгөөд энэ үеэр үг хэлэхдээ Япон улсыг хувиа хичээсэн шийдвэр гаргалаа хэмээн буруутгажээ.

Тэрбээр хуралдааныг нээж үг хэлэхдээ “Япон улс хүчирхэг эдийн засагтай гүрэн мөн боловч Өмнөд Солонгост бас хариу цохилт өгөх хэмжээний боломж бий. Азийн дөрөв дэх хүчирхэг эдийн засагтай улс ийм бэрхшээлийг давах чадвартай. Нөхцөл байдлыг дордуулсан гол буруутан нь Япон улс мөн тул цаашид гарах бүх үр дагаврын хариуцлагыг хүлээх ёстой.  Японы уг шийдвэр нь хоёр улсын харилцаанд ноцтой сэв суулгаж байгаа төдийгүй дэлхийн эдийн засагт ихээхэн хохирол учруулна. Ингэснээр Япон улс нь худалдааны маргааныг дипломат аргаар шийдвэрлэх гэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг үл тоомсорлож байна” хэмээн хэлжээ.

Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ Япон улсад адилхан хариуг нь барих болно гэж дурдсан ч ямар нэг түрэмгий аргаар бус яриа хэлэлцээрийн замаар асуудлыг шийдэхийг эрмэлзэж байгаагаа ч илэрхийлсэн байна.

Эх сурвалж:KOREATIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж