ОХУ-ын Свердловск мужийн нийслэл Екатеринбург хотноо 1000 гаруй шатарчин оролцож буй Европын нээлттэй тэмцээн эхэллээ. Уг фестивалд ФИДЕ-н 70 гаруй их мастер оролцож байгаагаараа онцлог болж байна.
Фестивалын нээлтийг Оросын их мастер Сергей Карякин болон Энэтхэгийн их мастер Пентала Харикришна нарын тоглолтоор эхэлсэн. Оросоос 800 орчим шатарчин оролцож байгаа бол АНУ, Герман, Украйн, Чех, Серби, Казахстан, Тажикстан, Беларусь болон Киргизстан улсын шатарчид оюун ухаанаа уралдуулж байна. Тэмцээнд Шатрын олимпиадын аварга, дэлхий болон Европын аварга Ю.Балашов, А.Тимофев, Л.Саунина, М.Гусева, Л.Гариуллина болон А.Пингин нарын олон шилдэг тамирчид оролцож байна.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ