7 настай хүүгийн эрүүнээс 526 шүд авчээ

Хуучирсан мэдээ: 2019.08.02-нд нийтлэгдсэн

7 настай хүүгийн эрүүнээс 526 шүд авчээ

7 настай хүүгийн эрүүнээс 526 шүд авчээ

Энэтхэгийн Савийта их сургуулийн эмнэлгийн Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төвийн эмч нар долоон настай хүүгийн эрүүнээс 526 шүд авсан тухай CNN агентлаг мэдээлжээ.

Хүү анх тус эмнэлэгт эрүү өвдөж байна гэсэн зовиуртай ирсэн бөгөөд хүүгийн эрүүг рентген туяагаар харахад маш олон эмх замбараагүй ургасан шүднүүд байгаа нь харагдсан байна.

Ингээд хүүд мэс засал хийх болж, хоёр эмч таван цагийн турш ажиллаж хүүгийн эрүүнээс 0,1 мм-ээс 15 мм-ийн хэмжээтэй 500 гаруй шүдийг авсан гэнэ. Хүү гурав хоногийн турш нөхөн сэргээх эмчилгээ хийлгээд эмнэлгээс гарчээ.

Энэ нь маш ховор төрлийн шүдний хавсарсан гажиг бөгөөд шалтгаан тодорхойгүй аж. Ийм гажиг нь удамшлын юм уу цацраг туяаны нөлөөнөөс болж үүсч болзошгүй юм байна. Хүүг гурван настай байхад буйл нь хавдаж зовиурласан ба тухайн үед хүү нь эмчид үзүүлэхээс айсан учир өвчинг нь намдааж өнгөрөөж байжээ.

Эх сурвалж:CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж