ФИФА буюу дэлхийн хөлбөмбөгийн холбооноос 2019 оны ДЭЛХИЙН ШИЛДЭГ хөлбөмбөгчинд өрсөлдөх 10 тамирчны нэрийг өнгөрсөн лхагва гаригт зарлалаа. Аваргуудын лигт түрүүлсэн Ливерпүүл клубээс 3 тоглогч багтаад байгаа бол дэлхийн шилдгүүд болох К.Роналдо, Л.Месси нар багтсан байна.
- М.Салах (Ливерпүүл клуб, Египет)
- В.ван Дейк (Ливерпүүл клуб, Нидерланд)
- С.Мане (Ливерпүүл клуб, Сенегал)
- К.Роналдо (Ювентус, Португал)
- Л.Месси (Барселона, Аргентин)
- Э.Азар (Челси/Реал Мадрид, Нидерланд)
- М.де Лигт (Аякс/Ювентус, Нидерланд)
- Ф.де Йонг (Аякс/Барселона, Нидерланд)
- Х.Кейн (Тоттенхэм Хотспур, Англи)
- К.Мбаппе (ПСЖ, Франц)
оны ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ-н төлөө шигшээ багийн 5 дасгалжуулагч, клубын 5 дасгалжуулагч нэр дэвшиж байна. Ливерпүүл клубын Ю.Клопп, Тоттенхэм Хотспур клубын М.Почеттино, Аякс клубын Э.тен Хаг, Манчестер Сити клубын П.Гуардиола, Ривер Плате клубын М.Галлардо, Алжирын шигшэ багийн Д.Белмади, Францын шигшээ багийн Д.Дешам, Перугийн шигшээ багийн Р.Гареса, Португалын шигшээ багийн Ф.Сантос болон Бразилын шигшээ багийн Тите нар багтжээ. Мөн үүнээс гадна эмэгтэй шилдэг болон эмэгтэй шилдэг дасгалжуулагчид өрсөлдөх 10 нэр дэвшигчийн нэр зарлагдсан. ОНЫ ШИЛДГИЙГ тодруулах ёслол 9 сарын 23-д болох бөгөөд спортын сэтгүүлч, шигшээ багийн ахлагч, дасгалжуулагчид болон цахим хэлбэрээр санал авна.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ