Хойд Солонгос дахин пуужин харвалаа

Хуучирсан мэдээ: 2019.08.02-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос дахин пуужин харвалаа

Хойд Солонгос дахин пуужин харвалаа

Хойд Солонгос ойрын тусгалтай үл мэдэгдэх хоёр пуужин туршлаа гэж БНСУ-ын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо мэдээлжээ. Пуужингуудыг өнөөдөр өглөө /2019.08.02/ нутгийн зүүн эрэгт орших Хамгён-Намдо мужаас Япон тэнгис рүү харвасан байна.

Гэхдээ уг пуужингууд нь Японы усан хилд хүрээгүй учир үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлөөгүй гэж тус улсын Засгийн газар мэдээлжээ. Ийнхүү Хойд Солонгосын тал наймхан хоногийн дотор гурван удаа пуужингийн туршилт хийж байгаа юм.

Албаны эх сурвалжуудын үзэж буйгаар Пёньян өмнө нь харвасан хоёр пуужинтай адил ангиллын ойрын тусгалтай баллистик пуужин туршсан гэж Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд үзэж байгаа  аж.

Хойд Солонгос пуужин гурав дахь удаагаа пуужин харвалаа гэх мэдэгдлийн дараагаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улстай хэлэлцээ хийх хэвээрээ гэдгийг сануулсан байна. Тэрбээр “Яагаад гэвэл эдгээр нь бага тусгалын пуужингууд байсан. Бид өмнө нь цөмийн хөтөлбөрийн талаар л хэлэлцэж байсан болохоос яг энэ төрлийн пуужингийн талаар хэлэлцээгүй шүү дээ. Тэгээд ч дэлхийн олон орон ийм пуужин туршдаг шүү дээ” гэж хэлжээ.

Гэхдээ АНУ-ны засаг захиргаа Хояд Солонгосын үйлдлийг анхааралтай ажиглаж, энэ асуудлаар Өмнөд Солонгос, Японтой зөвлөлдөж байгаа гэдгийг Пентагоны төлөөлөгчид мэдэгдсэн байна.

Эх сурвалж:KOREATIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж