Батлан хамгаалахын сайд төмөр замын ажилтай танилцав | News.MN

Батлан хамгаалахын сайд төмөр замын ажилтай танилцав

Батлан хамгаалахын сайд төмөр замын ажилтай танилцав

Батлан хамгаалахын сайд төмөр замын ажилтай танилцав

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Дорноговь аймагт ажиллаж Зэвсэгт хүчний төмөр замын 7781, замын 7780 дугаар ангиудын ажлын явцтай танилцлаа. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын суурь бүтцийг угсрах, доод бүтцийг барих ажлыг Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн хийхээр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Зэвсэгт хүчнээс 7781 төмөр замын ангийг байгуулж, өнгөрсөн тавдугаар сарын 24-нд Дорноговь аймгийн Мандах сумын нутаг буюу 200-280 км хүртэл батлагдсан зураг, төсвийн дагуу хийж эхэлсэн юм.

Өнөөдрийн байдлаар 7781 дугаар анги техник хэрэгсэл, хүн хүч бүрэн хангагдсан ажил жигдэрсэн  байна. Трассаа бүрэн сэргээж 7 км замын эхний үе бүрэн дуусч 2-3 дугаар давхаргын ажил хийгдэж байна. Туслах замаа тавьж, шороон ордоо нээсэн гээд энд төмөр замын ажил ид өрнөж байна. Зэвсэгт хүчний 7781 дугаар ангийн ажлын явц сайн байгаа, технологийн хувьд ямар нэг алдаа гараагүй гэдгийг захиалагч “Монголын төмөрзам” ХК-ийн хяналтын инженерүүд хэлж байлаа.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд төмөр замын ажлын явцтай танилцсаны дараа Сайншандад  Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн автозамын ажлыг гүйцэтгэж буй 7780 дугаар ангид ирлээ. Сайншанд-Замын-Үүд чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай авто замын Сайншанд сум руу салсан дөрвөн замын уулзвараас нефть боловсруулах үйлдвэр хүртэлх хүнд даацын, тусгай зориулалтын 18.8 км авто замын ажлыг Зэвсэгт хүчний 7780-р ангийн бие бүрэлдэхүүн гүйцэтгэж байгаа юм.

2018 оноос эхэлсэн ажил өнөөдөр асфальт хучилтын ажилдаа оржээ. Өнөөдрийн байдлаар цементээр бэхжүүлэх хольж бэлтгэх, асфальтын үйлдвэр, бутлуурын үйлдвэрүүдийг байгуулан хоёр ээлжээр ажиллуулж байна.

Н.Энхболд төмөрзам, автозамын ажилтай танилцаж шийдвэрлэх шаардалгатай зарим асуудлыг газар дээр шийдэж, албан хаагчдын эрүүл мэнд нийгмийн асуудалд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн анхаарал тавин ажиллаж буйг хэллээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-08-02 66.181.161.11

Зэвсэгт хүчнийг хүрзэт хүчин болгож байгаа энэ сайдыг шийтгэх ёстой юм шдэ .

Avatar

АГУУ БӨӨ 2019-08-02 103.240.241.110

ТӨМӨР ЗАМ БАРИНА ГЭЖ ҮЛГЭР ЯРЬЖ ЭНЭ ХООРОНД ОРОСООС МОНГОЛЫН 2ТАЛААР БАРЬСАН ТӨМӨР ЗАМ ХЯТАД ХҮРЭХ НЬ ТОДОРХОЙ ТЭР ҮЕД МОНГОЛООС НҮҮРС АВАХ ШААРДЛАГГҮЙ БОЛЖ ОРОСЫНМ НҮҮРСЭЭЭР БҮРЭН ХАНГАДАНА ХАРЖ БАЙГААРАЙ

Avatar

Зочин 2019-08-02 139.5.216.37

Ёстой юм шийддэгүй үлбэшэр нөхөр шүү дээ

Avatar

Зочин 2019-08-02 66.181.161.71

Zevsegt hichniihee bureldehuuneer baharhaj baina ajliin amj8lt husey

Avatar

болдоо 2019-08-02 202.126.88.225

гол төмөр замаа бариад эхэлсэн нь тун сайн хэрэг, манайхан чадах байх өө, амжилт хүсье,

Avatar

цэлмуун 2019-08-02 66.181.181.177

18.8 КМ ГАЗРЫН ТОСНЫ УЙЛДВЭРИЙН ЗАМ ГЭЖ ХЭДЭН ЖИЛ САР ТАВЬЖ БАЙНАА. ЭНЭ ЗАСАГ ОГЦРОХ БОЛЗЛОО ДАРХАНЫ ЗАМ ДЭЭР 100 % ХАНГАВ

Avatar

Зочин 2019-08-02 66.181.188.26

Барьцгүй бөөрөнхий үлбэгэр урваач сайд 2020 онд яанадаа

Avatar

зочин 2019-08-02 202.126.89.193

хурай 2

Avatar

Mongol 2019-08-02 203.91.115.50

Er tsereguudeeree baharhaj bnaa hool und eruulmendiin uzlegt sain hamragduulaarai har haluund yamar sain bhav amjilthusie

Avatar

иргэн 2019-08-02 202.170.68.162

найс найс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж