NHL (ҮХЛ)-н стэнлийн цомын аварга, дэлхийн 3 удаагийн алтан медальт, Вашингтон Капиталс багийн ахлагч А.Овечкин 2021 онд тамирчны замналаа өндөрлүүлж магадгүй талаар ярьжээ. Түүний багтайгаа байгуулсан гэрээ 2020-2021 оны улирлыг өндөрлүүлээд дуусна. “Би гэрээ ёсоор 2 жил тоглоно. Ирээдүйд юу болохыг мэдэхгүй ч миний карьер үргэлжлэх эсэх нь эрүүл мэндийн байдлаас шалтгаална. Би хүүхэдтэйгээ хамт байхын тулд эрүүл, саруул байх хэрэгтэй” гэж өнгөрсөн пүрэв гарагт ИТАР-ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.
Энэ цаг үеийн ҮХЛ-н супер од А.Овечкин өнгөрсөн улирал 81 тоглолтод оролцож 89 оноо авсан бөгөөд 51 гоол, 38 гоолын дамжуулалт өгсөн. Тэрбээр А.Овечкин ҮХЛ дэх карьерынхаа туршид 8 улирал 50-аас дээш гоол оруулсан бөгөөд мөн 8 удаа лигийн мэргэн буучаар шалгарч “Рокет” цомын эзэн болсон. ҮХЛ-н түүхэнд нэг улиралд 50-иас У.Грецки болон М.Босси нар 8-аас дээш улирал оруулсан бол 3 дахь тоглогч нь А.Овечкин болж байна.
Б.БЯМБАБАЯР