“Аравт”-ын гадаад зочид монгол дуугаар өрсөлджээ

Хуучирсан мэдээ: 2019.08.02-нд нийтлэгдсэн

“Аравт”-ын гадаад зочид монгол дуугаар өрсөлджээ

“Аравт”-ын гадаад зочид монгол дуугаар өрсөлджээ

“Аравт” олон улсын морин цэргийн наадам Монгол Улсад анх удаа болж байна. Уг наадамд оролцогч цэргийн албан хаагчдын дунд “Монгол дууг хэн сайн дуулах вэ?” уралдаан болж, шилдгүүдийг тодруулжээ. Энэ удаагийн гадны оролцогчдоос ОХУ-ын Зэвсэгт хүчний дэд түрүүч С.С.Куулар “Манай цэргийн жавхаа”, Казахстанаас оролцогч дэд түрүүч С.Н.Бауыржан “Монгол” хамтлагийн “Тулгатан”, Киргиз улсын Зэвсэгт хүчний ахмад Б.Б.Сегизбаев “Алсад суугаа ээж” зэрэг дууг дуулан өрсөлджээ. Цэргийн албан хаагчдын энэхүү өрсөлдөөн “Харанга” хамтлагийн “Толин хул” дуугаар үргэлжилсэн байна.

“Аравт” олон улсын цэргийн наадамд оролцохоор ирсэн гадны төлөөлөгчид олон орны зочдыг ая дуугаараа уярааж, монгол дуугаар дууны урын сангаа нэмжээ.

Монголын талд морин төрлөөр өрсөлдөх "Аравт" олон улсын цэргийн наадамд ОХУ, Казахстан, Киргизээс цэргийн албан хаагчид оролцож байгаа бол АНУ, БНХАУ, Вьетнам зэрэг орноос ажиглагчид оролцож байна.

Ч.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж