“Баянмонгол” хороолол, Нисэхийн авто замыг түр хаана

Хуучирсан мэдээ: 2019.08.02-нд нийтлэгдсэн

“Баянмонгол” хороолол, Нисэхийн авто замыг түр хаана

“Баянмонгол” хороолол, Нисэхийн авто замыг түр хаана

Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо "Баянмонгол" хорооллын нүхэн гарц, зүүн талын ус зайлуулах шугам угсралтын ажлыг эхлүүлж байгаатай холбогдуулан наймдугаар сарын 01-нээс 03-ны өдрийг дуустал тус чиглэлийн замыг түр хаажээ.

Барилга хот, байгуулалтын яамны захиалгаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн авто зам буюу “Пирамид” хотхоны урд талын  0.1 км авто замыг энэ сарын 02-04-ны өдрүүдэд  түр хаахыг албаныхан мэдээллээ.

Дулааны шугамын ажлыг “Сан” компани хийж гүйцэтгэх бөгөөд тус чиглэлд зорчих иргэд та бүхэн байршуулсан тэмдгийн дагуу түр замаар зорчих аж. Тиймээс замын хөдөлгөөнд оролцож буй жолооч бусад замыг сонгон хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж