Хятадын компаниудын хувьцааны ханш гурван сарын хугацаан дахь хамгийн доод хэмжээнд хүрч унаад байна. Үүний улмаас Хятадын компаниуд хувьцааны арилжаагаа зогсоож эхэлжээ. Одоогоор Хятадын 2800 компанийн 1430 нь хувьцаагаа татаад байгааг Сынхуа агентлаг мэдээлсэн байна.
Зах зээлийн энэхүү хэлбэлзэлд эрчим хүч, эмнэлэг, жижиглэн худалдааны компаниуд илүүтэй өртжээ. Түүнчлэн Петро Чайна компани, Хятадын худалдаа, аж үйлдвэрийн банкны хувьцаа ч унасан байна. Хятадын төв банк болон Засгийн газраас зах зээлийг тогтворжуулах бүх арга хэмжээ авч байгаа ч энэ нь бага нөлөө үзүүлж байгаа аж.
Шанхайн хөрөнгийн биржийн индекс 2007 оны түвшинд хүрч буурсан байна.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: The Telegraph